Мэргэжлийн сүмо бөхийн Хидэнояма дэвжээ эстони бөхтэй болжээ. Анатолий Задорожный хэмээх 18 настай залуу өнгөрсөн наймдугаар сараас тус дэвжэннд дадлага хийж байна. Туршилтын хугацаагаа амжилттай дуусгавал ирэх оны нэгдүгээр сараас барилдаж эхлэх юм. Озэки Барүтогийн зуучлалаар озэки асан Котошёогикү буюу Хидэнояма ояката хүлээн авчээ.

Анатолий чөлөөт бөх, жүдо барилдаж байсан. 12 наснаасаа сүмо барилдаж, өсвөрийн ДАШТ-д оролцож байсан амжилттай. Дотоодын тэмцээний маш олон медальтай. 180 см өндөр, 124 кг жинтэй.
“Сүмо бөхийн дохёнд гарах ёслол гээд уламжлалууд нь үнэхээр сайхан. Японы соёл ч гайхамшигтай. Миний дуртай сүмоч бол ёкозүна Хоошёорюү, Украины Аонишики” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Одоо Хидэнояма оякатагийн хувьд шавиа ямар бөх болгох вэ гэдэг дээр их анхаарах болно. Анатолий бол мэргэжлийн сүмод элссэн Эстонийн гурав дахь бөх. Нэг дэх бөх болох Барүто озэки цол авч, япончуудын хайртай бөх болсон. Харин Барүтотой хамт ирж байсан Китаожи хэмээх JUURIKAS Ott ганц башё барилдаад зодог тайлсан. Жонокүчид 5 давж, 2 унасан Китаожи Японы амьдрал, хоол унд зохихгүй байна, дэг ихтэй гээд жониданы 114 дээр бичигдэж байхдаа нутагтаа харьсан юм.


