UBLife Logo
Newsfeed

Хайрын шоуг шинэ түвшинд авчирсан "Couple Palace" шоу

Хайрын шоуг шинэ түвшинд авчирсан "Couple Palace" шоу

Шинэ үеийн хамгийн сонирхолтой болзооны шоу “Couple Palace” сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Энэ нэвтрүүлэг зүгээр ч болзооны шоу биш, оролцогчид үнэхээр гэрлэх хүнээ олох зорилготойгоор оролцдог бөгөөд үзэгчдэд хосуудын сэтгэл хөдлөлийг шууд мэдрүүлж чаддагаараа онцлог. LookTV-ээс үзэх боломжтой тус шоу ижил төрлийн бусад хайрын шоунаас юугаараа содон болохыг доор хүргэж байна.

Нэвтрүүлгийн онцлог

50 эрэгтэй, 50 эмэгтэй ганц бие оролцогч цугларна. Нэвтрүүлэгт зөвхөн гадаад төрх бус, орлогын хэмжээ, амьдралын үзэл, зан төлөв, өв хөрөнгийн хэмжээ, өр зээл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан хосоо сонгодог. Формат нь survival + date show бөгөөд олон оролцогчтой тул үзэгчдэд уйдах чөлөө огтхон ч өгөхгүй.

Шууд л гэрлэнэ гэхээр ямар вэ?

Шоунд оролцогчид эхний өдрөөсөө бие биеэ илүү сайн таньж, гэрлэх санал авч магадгүй. “Match“ болсон хосууд хуримын бэлтгэлээ хийж, хоёр талынхаа эцэг эхтэй танилцана. Мөн хуримаа хийхийн өмнө анкет бөглөж бие биеийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авна. Энэ анкет дээр “Зээлтэй эсэх“, “Ямар нэгэн удамшлын өвчин байгаа юу“ зэрэг сонирхолтой асуултууд багтсан байдаг. Хэрвээ та энэ шоунд оролцсон бол мэдэхийг хүсэхгүй гэж үү?

Шоуны үеэр үүсдэг драма, гэнэтийн үйл явдал

Зарим оролцогчид гэрлэхээс татгалзах эсвэл гэнэтийн шалтгаанаар харилцаагаа дуусгах тохиолдол ч бий. Эцэг эхийн эсэргүүцэл, өмнөх амьдралын түүх магадгүй жилийн орлогын хэмжээ ч хосын харилцааг дуусгах шалтгаан болох боломжтой. Энэ нь зөвхөн хосуудад бус, үзэгчдэд ч догдлол авчирдаг.

Нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой хэсэг бол “Single Zone.“ Аль хэдийнээ хосоо олж, хуримдаа бэлдэж байгаа оролцогчид ч салж “Single Zone“ руу явж дахин хосоо олох боломжтой. Энэ хэсэгт ямар олон гэнэтийн эргэлт болдог гэж санана.

Сонирхолтой оролцогчид

1-р үеийн охидын хамтлагийн гишүүнээс эхлээд Seungri-ийн хуучин найз охин гэх цуурхалд өртөж байсан Yoo Hye-won хүртэл оролцож, үзэгчдийн анхаарлыг татаж байгаа, жинхэнэ утгаараа галзуу сонирхолтой шоу юм.

Оролцогч Yoo Hye-won шоуны үеэр:

“Нөхөр минь болсон хүн сар тутам гэр бүлд маань 3 сая вон өгөх ёстой гэж боддог. Миний нөхөр болсон бол тийм хэмжээнд байж намайг эхнэрээ болгож чадна. Би өөрөө ажиллавал тэрнээс ч илүүг олж чадах болохоор том охины хувьд ийм хэмжээний хариуцлага үүрэх хэрэгтэй гэж боддог.” гэж ярьсан нь ч олны дунд ихээхэн шуугиан тариад амжсан юм.

Түүний тухай өмнө нь Seungri-тэй 6 жил үерхсэн гэх цуурхал байсан нь шоуны сонирхлыг улам нэмэгдүүлж байна.

Үүнээс гадна өмнө нь амьдрал зохиож байсан залуу, гэр бүлээрээ Сөүлийн их сургуулийн төгссөн боловсролыг чухалчилдаг залуу гэх мэт маш олон төрлийн сонирхолтой оролцогчид бий.

Маш их зүйлийг ойлгох боломж

Хурим хийхэд дан ганц хайр хангалтгүй. Маш олон зүйл шаардлагатай. Мөнгө санхүү, хувь хүний үнэт зүйлс, хоёр талын эцэг эхийн бодол ч чухал. Солонгос улсад тансаг зэрэглэлийн газар хуримаа хийхэд багадаа 1.3 тэрбум, сүйн бөгж авахад 7-8 сая бол бал сарын аяллаар явахад 50-60 сая вон шаардлагатай байдаг аж.

Нэвтрүүлгийн хөтлөгч Mizoo: “Энэ шоуг үзээд олон чухал зүйлсийг мэдлээ. Амжилттай гэрлэлт байхын тулд юунаас зайлсхийхийг сайн ойлголоо. Цаашдын хосын харилцаандаа анхаарах зүйл их боллоо.” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр л та гэрлэлтийн тухай маш олон явдлыг олон талаас нь харж, ойлгох боломжтой болно.

Бүх төрлийн драма нэг дор

Хэрэв та үнэхээр өөрийн хосоо олох боломж, хурдан гэрлэх шийдвэрийг бодож байгаа бол “Couple Palace” шоуг анхааралтай үзээрэй. Бас мэдээж хэрэг ярих, бодох, гайхшрах зүйл ихтэй жинхэнэ драмыг мэдрэхийг хүсвэл энэ хамгийн сонирхолтой болзооны шоу юм шүү. Эхний бүлэг бүхэлдээ LookTV-д орсон байгаа шүү. Хамгийн галзуу шоугаа нэг дор үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
DR. ADITYA\13.229.79.66
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA\13.214.131.65
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00