UBLife Logo
Спорт

Senzu vs NKT: Зөрчил хурцадсаар...

Senzu vs NKT: Зөрчил хурцадсаар...

“Counter-Strike 2” мэргэжлийн тамирчин Азбаяр “Senzu” Мөнхболд саяхан “The Mongolz” багт яагаад шилжих болсноо ярьсан билээ. Тэрээр өөрийн хүсэлтээр багаас гарснаа хэлсэн юм.

Senzu “Намайг яагаад NKT багаас гарсан талаар хүмүүс буруу ойлголттой байдаг. Би өөрийн хүсэлтээр гарсан, 100 хувь өөрөө шийдсэн. Багаас гарсны дараа нэг явдал болсон. Үүнд том шалтгаан байгаа гэдгийг хэлье. Та бүхэнд хэлж байгаагүй нэг зүйл бол тэд эхлээд намайг долоо хоног стендин тоглогч байлгахыг хүсэж байсан. Дараа нь багтаа нэгдэж, хагас жил тоглохдоо 2 сарын цалин л авсан. Дасгалжуулагч Machinegun-д ч бүтэн цалин өгөөгүй. Ажлаа дийлэхгүй болохоор тал цалин өгсөн гэж тэд ярьж байлаа. Бид багаас гарч, Монголд ирэхдээ ямар ч мөнгөгүй байсан. Манай дасгалжуулагч дөнгөж хүүхэдтэй болоод мөнгө их хэрэгтэй байлаа. Тэр үед бид ёстой хамгийн “муу шийдвэр”-ээ гаргасан даа. Би дайсантай болмооргүй байна, өнгөрснөө ч өөрчлөх хүсэл алга. Яагаад гэвэл өнгөрснийхөө ачаар л өнөөгийн би байгаа шүү дээ. “The Mongolz” багт ирэхэд миний бүх асуудлыг шийдэж өгсөн. NKT-д өгөх ёстой өрийг минь ч төлж өгсөн” гэж бичсэн байлаа.

Хамгийн муу шийдвэр гэдэг нь 2023 онд гарсан скинтэй холбоотой асуудал бололтой.

Энэ мэдэгдлийн хариуг “Team NKT” багаас тэр дор нь өглөө. Тус багаас твиттерт гаргасан мэдэгдэлд “Senzu-гийн гаргасан тайлбарт үнэн зөв бус зүйл байна гэдгийг хэлмээр байна. Тэр хэрэгт холбогдсон. Хохирогчид нь манай багийн гишүүд, ажилтнууд байлаа. Олон улсын хууль зүйн элдэв асуудал байгаа тул бүх баримтыг ойрын хугацаанд нийтэлж, албан ёсны мэдэгдэл хийх болно” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
1
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
111\13.250.22.10
Yrosoo ene bichsn niitleliig cn oilgosongvi. The Mongolz bag hohirch bn.
ЗОЧИН\13.250.22.10
Yrosoo ene bichsn niitleliig cn oilgosongvi. The Mongolz bag hohirch bn.
ЗОЧИН\54.169.238.208
ЗОЧИН\47.129.63.179
Hna ch yu ch hurtsdaagui bnada lol. Bitgii um hudlaa um bicheech chaavs daa. Ooroo unshaad oilgoj bnu ene bichsen niitlelee