UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: The Media Show, сонгодог үдшүүд, Playtime Showcase

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: The Media Show, сонгодог үдшүүд, Playtime Showcase

Хүйтний эрч нэмэгдэж, Улаанбаатар хотод цастай, жавартай өвөл айсуй. Энэ долоо хоногт болох сонирхолтой арга хэмжээнүүд, үзвэр, тоглолтуудыг бид онцлолоо. 

The Media Show 2025

Хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media Show“ арга хэмжээ 3 дахь жилдээ болох гэж байна. Медиа салбарынхны цуглах цэг!

Хэзээ: 11-р сарын 15-нд

Хаана: Үндэсний шинэ номын сан

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драм

Улсын Драмын Эрдмийн театр 95 дахь үзвэрийн жилээ 2025 оны 11-р сарын 12-ны өдөр Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгээр нээх гэж байна. Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар шинэчлэн тавьж буй "Үгүйлэгдсэн хайр" жүжигт тасралтгүй хурдлах нийгмийн өөрчлөлтийн шуурганд хүн чанар, нинжин сэтгэлээ хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүдийн түүх өгүүлэгдэх ажээ. 

Хэзээ: 11-р сарын 12-21-ний өдрүүдэд 

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Үргэлжлэх хугацаа: 120 минут

"Сүүлчийн бороо" /нугасны ан/ мета драмын жүжиг

Александр Вампиловийн эл бүтээлд найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг өгүүлнэ. Гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ. Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна.

Хэзээ: 11-р сарын 13-16-ны өдрүүдэд

Хаана: РЦНК

Үргэлжлэх хугацаа: 150 минут

Symphonic Promenade

Улсын Филармонийн Симфони оркестр дэлхийн сонгодог хөгжмийн түүхийг мөнхөлсөн нэрт хөгжмийн зохиолчид болох Л.В. Бетховен, Э.Григ, С.Дебюсси, П.И.Чайковский нарын бүтээлүүдийг эгшиглүүлнэ.

Хэзээ: 11-р сарын 14-нд

Хаана: Улсын Филармони

Үргэлжлэх хугацаа: 80 минут

‘’Бидний хооронд” үзэсгэлэн

Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан “Бидний хооронд” үзэсгэлэн нь эмэгтэй хүний дотоод хүч, амьдралын холбоо, үе дамжсан тэсвэр хатуужлыг илэрхийлсэн бүтээлүүдээрээ онцлог. Тэдний уран бүтээлүүд үндсээрээ холбогдон ургах модны дүрслэлээр хүний амьдралын аялал, хүч чадал, удамшлын холбоог бэлгэдэн, амьдралын утга учир, гэр бүлийн үнэ цэнийг уран бүтээлийн хэлээр харуулахыг зорьжээ. 

Хэзээ: 11-р сарын 25-ныг хүртэл өдөр бүр

Хаана: Red Ger art gallery

Live Jazz: Tovchoo & Khuslen

Энэ долоо хоногийн хүйтэн өдрүүдийг жазз хөгжмийн намуун эгшгээр хөглөөрэй!

Хэзээ: 11-р сарын 10-15-ны өдрүүдэд

Хаана: Fat Cat Jazz Club

Энэ долоо хоног хөгжимд хайртай хүмүүсийн хувьд олон тоглолт, үзвэрээр дүүрэн байх нь. Тэгвэл долоо хоногоо шинэхэн хөгжмөөр сонороо мялааж эхлүүлээрэй гээд уншигчдадаа нэгэн шинэ цомгийг танилцуулъя. Продюсер prismobeats-ийн ‘’Motion’’ EP нь дөрвөн дуутай бөгөөд 10 орчим уран бүтээлчид хамтран бүтээжээ. Тус цомог нь электро, хаус, R&B жанраар туурвисан prismobeats-ийн хоёр дахь студи цомог юм. Цомгийг сонсохыг хүсвэл:

PLAYTIME MUSIC WEEK | BAND EVENTS

Бид бүхний хүсэн хүлээдэг Playtime наадмын онцлох нэгэн зүйл бол ирэх жилийн наадамд оролцох онцлох болон шинэ уран бүтээлчдийн showcase билээ. Энэ амралтын өдрүүдэд болох хаалтын showcase тоглолтуудыг зорьж, хөгжим, хэмнэлийг мэдрээрэй.

Хэзээ: 11-р сарын 15,16-нд 

Хаана: CUE+, Temple UB

Б. Шарав “Чингис хаан” дуурь

ТШ, ХБ, Б.Шаравын "Чингис хаан" хэмээх 2 бүлэг 6 үзэгдэлт дуурь анх 2003 онд тоглогдож байжээ. Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай өгүүлэх ажээ. 

Хэзээ: 11-р сарын 14,15-ны өдрүүдэд

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Үргэлжлэх хугацаа: 120 минут 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.