Аймшгийн зохиолын хаан Стивен Кингийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “IT”-ээс сэдэвлэн бүтээсэн кино 2017 онд үзэгчдийн хүртээл болж дэлхий дахиныг шуугиулсан билээ. Үүнээс хоёр жилийн дараа “IT: Chapter Two” хоёр дахь бүрэн хэмжээний кино нээлтээ хийсэн бол 2025 оны аравдугаар сарын 26-наас эхлэн “IT: Welcome to Derry” нэрт 8 ангит цуврал долоо хоног бүр дэлхий дахинаа цацагдаж байна. Мөн тус цувралыг дэлхийн нээлттэй зэрэгцэн цаг алдалгүй Монгол хэлээр, Монгол хадмалаар үзэж боломжтой гээд бод доо. Шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийг хүлээлтэд автуулаад буй энэхүү цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
Өмнөх кинонуудыг үзээгүй байсан ч цувралыг үзэх боломжтой
Юун түрүүнд цаг хугацааны дарааллыг ойлгоцгооё. “IT” ертөнцөд 27 гэсэн тоо чухал ач холбогдолтойг бид бүгд мэднэ. 27 жил тутамд Пеннивайз гэх мангас Дерри хотод гарч ирэн хүүхдүүд учир битүүлгээр алга болдог. Киноны үйл явдлууд ч мөн 27 жилийн зайтай. “IT: Welcome to Derry“ найман ангит цувралын үйл явдал 1962 онд өрнөнө. Энэ нь эхний бүрэн хэмжээний киноноос 27 жилийнх өмнөх үйл явдлын тухай өгүүлж буй гэсэн үг. 2017 онд цацагдсан "It" киноны үйл явдал 1989 онд өрнөдөг бол "It Chapter Two" киноны үйл явдал үүнээс мөн л 27 жилийн дараа буюу 2016 онд өрнөдөг билээ.

Пеннивайзын олон дүр
Пеннивайз гэж хэн, юу болох талаар товчхон танилцуулъя. Пеннивайз бол “Тhe Deadlights” гэж нэрлэгддэг гүн дээд ертөнцийн ид шид, айдсын энергиэр амьдардаг мангас. Түүний бодит бие нь тодорхойгүй ч Дерри хотын хүүхдүүдийн айдсаар хооллодог. Зарим эх сурвалжид түүнийг хүн төрөлхтөн үүсэхээс ч өмнө дэлхийд ирсэн гэж бичсэн байдаг. Пеннивайз ихэвчлэн инээж буй алиалагчийн дүрээр хүүхдүүдэд харагддаг ч олон дүрд хувирах чадвартай. Тэгвэл цувралд түүнийг маш олон төрхөөр харж болох нь.

Бяцхан спойлор: Эхний ангийн хамгийн эхний хохирогч Матти хүү Портланд руу явна хэмээн найдан нэгэн хачирхалтай гэр бүлийн машинд дайгдана. Хачирхалтай энгийн гэр бүл ердөөс биш байв. Ээж нь төрж, бусад гишүүд нь орилсоор Портланд руу биш Дерри хот руу ирнэ. Гэхдээ энэ гэр бүл Пеннивайз байсан гэдэг нь дөнгөж төрсөн хачин биетийг, мөн хүүг сайтар ажиглавал тодорхой байдаг. Кино театр доторх Матти ч мөн Пеннивайз байсан нь цувралын эхний ангиудад тодорхой болдог. Энэ мэт Пеннивайзын олон өөр шинэлэг, айдас төрөм, хачирхалтай төрхүүдийг цувралыг дуустал харах нь гарцаагүй.

Дэлхийн нээлттэй зэрэг Монгол хэлээр, Монгол хадмалаар үзэх боломж
Цуврал нь дан ганц аймшгийн үйл явдал гэхээсээ илүүтэйгээр 1960-иад оны Америкийн арьс өнгөний ялгаварлал, сургуулийн орчны дээрэлхэлт зэрэг нийгмийн чухал асуудлуудыг хөндөн харуулсан үзүүштэй цуврал. Энэхүү цувралыг Та долоо хоног бүр дуу, дүрсний өндөр чанартай, албан ёсны эрхтэйгээр "LookTV "болон "Univision"-ийн HBO багцаас Монгол хэлээр, хадмалаар хүлээн авч үзээрэй. Та долоо хоног бүрийн лхагва гарагт Дерри хотод тохиолдох аймшгийг цаг алдалгүй үзээрэй.

Нүд халтирам зураглалууд
“IT: Welcome to Derry” цувралын үйл явдал, зураглалын хувьд өмнөх хоёр кинотой харьцуулахад хол илүү байгааг үзэгчид болон шүүмжлэгчид сайшааж байна. Эхний ангиудад л гэхэд үзэхээс нүд халтирам зураглалууд их байлаа. Машин доторх эмэгтэйн төрж байгаа хэсэг, түүнээс төрсөн амьтан гэх мэт олон эвгүй үйл явдлуудаар дүүрэн.

“It universe”-д бүх зүйл аюултай
Шинэ “Losers Club” хэмээн яригдаж байсан дүрүүд эхний анги дээрээ л Пеннивайзын хохирогчид болж үзэгчдийн цочроов. Цувралын продюсер Энди Мушьетти хэлэхдээ “Бид үзэгчдэд энэ ертөнцөд бүх зүйл аюултай гэдгийг ойлгуулахыг хүссэн. Эдгээр хүүхдүүдийг шинэ “Losers Club” гэж үзэгчдэд итгүүлэхийг хүссэн” гэж тайлбарласан. Мөн нэгдүгээр ангийн дараа цувралын шинэ постер зураг дахин цацагдаж жинхэнэ гол дүрүүдтэйгээ танилцаад байна.

“Black Spot” клубийн томоохон галын осол
2017 онд цацагдсан нэгдүгээр ангийн гол баатруудын нэг Майк Хэнлоны өвөө Лерой Хэнлон, түүний аав Вилл Хэнлоны бага насны үйл явдлыг цувралд харуулж байгаа билээ. “Black Spot” нэрт хар арьс цэргүүдийн цуглардаг байсан бааранд гарсан томоохон галын ослын талаар бид өмнөх бүрэн хэмжээний кинонуудаас товчхон ойлголттой болсон шүү дээ. Тэгвэл цувралд тус үйл явдлын талаар дэлгэрэнгүй өгүүлэх ажээ.

Дик Халлоран дэлгэцнээ
Дик Халлоран гэх дүр анх Стивен Кингийн гурав дахь роман болох “The Shining”-д гарч байсан. Тэрээр “Shinning” гэх бусдын сэтгэл бодлыг мэдрэх чадвартай. “Overlook” буудлын тогооч тэрээр залуу насандаа цэрэг байсан гэдгийг бид "Shining", "Doctor Sleep" зэрэг кино цувралуудаас үзсэн. “IT: Welcome to Derry” цувралд ч мөн чухал нөлөө үзүүлэх дүрүүдийн нэг гэдэг нь гарцаагүй.


