UBLife Logo
Хөгжим

Death Metal дуучин Игнасиа Фернандес “Miss World Chile 2025” тэмцээний ялагч боллоо

Death Metal дуучин Игнасиа Фернандес “Miss World Chile 2025” тэмцээний ялагч боллоо

Death metal хөгжмийн ертөнцөөс загварын тайз руу хамгийн сэтгэл булаам, гайхалтай алхам хийсэн дуучин Игнасиа Фернандес “Miss World Chile 2025” тэмцээний ялагч болж, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр тэмцээний үеэр өөрийн хамтлаг болох “Decessus”-ийн дуугаар оролцож, үзэгчдийн уухай дунд “үхлийн метал” хөгжмийн ертөнцийг гоо үзэсгэлэнгийн тэмцээнтэй холбон, нэгэн хэвийн байдлыг эвдэж чадсан нь цахим орчинд жинхэнэ шуугиан тарьсан билээ.

Тэмцээнд түрүүлсний дараа Фернандес өөрийн сошиал хуудсандаа дараах сэтгэгдлийг хуваалцжээ.

“Би дэндүү их жаргалтай байна. Энэ гайхалтай сорилтыг бүх зүрх сэтгэл, эрч хүчээрээ хүлээн авч байна. Улс орноо би хамгийн сайнаар төлөөлөхийн тулд цаашид чадах бүхнээ зориулах болно. Миний дуу бол миний сүнсний нэг хэсэг. Цааш өсөж хөгжин, мөрөөдөхөд минь урам өгдөг хамгийн хайртай зүйл. Урагшаа Чили! Титмийн төлөө бүх хүчээ гаргая!”

2020 онд үүсгэн байгуулагдсан Decessus хамтлаг дуучин Фернандес, бөмбөрчин Марти́н Феникс, бассист Хайме Пепе хэмээх үндсэн бүрэлдэхүүнтэй. Хамтлаг нь Финланд, Герман зэрэг улсуудад фестивальд оролцож, Insomnium, Jinjer, Epica зэрэг олон улсын алдартай хамтлагуудтай нэг тайзнаа тоглож байсан туршлагатай.

Фернандес Чилийн Las Últimas Noticias сонинд өгсөн ярилцлагадаа death metal дуугаа “Miss World Chile” тэмцээний тайзан дээр дуулсан шийдвэрийнхээ талаар;

“Телевиз, олон нийтийн сүлжээгээр хүмүүсийг шоолж, мийм хийх нь их шүү дээ. Гэхдээ би айдасгүйгээр өөрийнхөө дууг дуулсан. Энэ бол миний ажил, миний амьдрал” хэмээн ярьсан байна.

Мөн өөрийн бэлтгэлийн тухайд;

“Би хоёр жил гаруй энэхүү урсгалыг судалж, анхааралтайгаар суралцан, хичээж ирсэн. Вокал көүч минь байнга надтай уулзаж, намайг анхааралтай хянадаг. Өдөр бүр хоолойгоо халааж, тоглолтын өмнө 15–30 минутын турш дасгал хийдэг” хэмээн хуваалцжээ.

Одоо Игнасиа Фернандес Чили улсаа төлөөлөн “Miss World” болон “Miss Universe” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.