Шинэ Зеландын гал сөнөөгч бүсгүйчүүд Австралийн мэргэжил нэгт эрчүүдтэйгээ өрсөлдөхөөр шийджээ. Австралийн гал сөнөөгчид жил бүр цээж нүцгэн зургаа авхуулан, хуанли гаргадаг уламжлалтай. Тэд 1993 оноос хойш нийт 3,45 сая ам.доллар цуглуулж, эмнэлэг, цэцэрлэгт хандивласан.

Харин Шинэ Зеландын эсэгтэй гал сөнөөгчид нүцгэлсэнгүй, тэд хүч чадал, эр зоригоо харуулснаас гадна эмэгтэйлэг талаа ч мартсангүй.

"Wāhine Toa Firefighter Calendar” хуанлид нийт 13 гал сөнөөгч бүсгүй оролцсон байна.

“Эрэгтэй гал сөнөөгчид хуанлитай байхад бид чадна гэж бодсон. Бид маш хүнд хэцүү ажил хийдэг. Тиймээс нэг удаа хөгжил, цэнгэлтэй ажил хийж, хажуугаар нь хэрэгтэй зүйлд мөнгө цуглуулж яагаад болохгүй гэж” гэж нэг гал сөнөөгч ярьж байлаа.


Тэд эхлээд 2026 оны хуанлигаа 5000 ширхэг зарах төлөвлөгөөтэй байлаа.


Олсон мөнгөө хөхний хорт хавдрын судалгаанд хандивлах юм.


Анхны 5000 ширхэг 26 цагийн дотор борлогдож дууссан тул дараагийн захиалгаа авч эхэлсэн байна.

