DC Studios болон HBO хамтран АНУ болон олон улсын телевизийн зах зээлд “V for Vendetta” цуврал бүтээл гаргахаар төлөвлөж байгаа аж.

1982-оос 1885 оны хооронд хэвлэгдсэн, зохиолч Алан Мур болон зураач Дэвид Лойдын бүтээл “V for Vendetta” график романаас сэдэвлэн тус цувралыг гаргах гэж байна.
2005 онд тус зохиолоос сэдэвлэн бүрэн хэмжээний уран сайхны кино гарч байсан билээ.
Продюсерийн багт DC Studios-ийг төлөөлөн Жэймс Ганн ба Питер Сафран нар хамтран ажиллаж байна.
Дарангуй шахалт дор амьдарч буй Их Британид бослого гаргахаар зэхэх нэгэн нууцлаг дүрийн тухай энд өгүүлнэ. Баг зүүсэн V гэх дүр нь ардчилал, эрх чөлөө, төрийн дарангуйллын эсрэг тэмцэгчээр дүрслэгддэг билээ.
Одоогоор гарах хугацаа, зураг авалтын баг, жүжигчдийн тухай тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.


