БНХАУ-ын Чендуд "IEM Chengdu” тэмцээн дөнгөж дуусаад дараагийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр Хонконгод 350 мянган ам.долларын шагналын сантай “Blast Rivals Fall 2025” тэмцээн эхэлж байна. Багууд мөн "Blast – Frequent Flyers Program” оны нийлбэр дүнгээр тэргүүлэхийн төлөө өрсөлдөнө. Blast тэмцээний найман шилдэг оролцогч баг 2 сая ам.доллар хуваан авах болно. Spirit, Vitality гэсэн хоёр багт нийлбэр дүнгээр түрүүлэх боломж үлдсэн. Vitality ганцхан оноогоор илүү байгаа тул Хонконгийн тэмцээнд илүү тогловол Spirit түрүүлэх боломжтой.
A хэсэг: The Mongolz, Spirit, Falcons, Passion UA.
B хэсэг: Vitality, Furia, Tyloo, Pain.
Хэсгийн ялагчид хагас шигшээд шалгарч, 2-3 байр эзэлсэн багууд плей-оффт өрсөлдөнө.
“BLAST Rivals Fall 2025” хуваарь
11-р сарын 12
10:00 The Mongolz – Passion UA
12:30 Spirit – Falcons
15:30 Furia – Pain
17:30 Vitality – Tyloo

