UBLife Logo
Спорт

Фүтагояма ояката яагаад үсээ хусав?

Фүтагояма ояката яагаад үсээ хусав?

Фүтагояма ояката буюу бидний эртний танил озэки асан Миябияма өнөөдөр Кокүгикан ордонд ирэхэд нь бүгд гайхан угтан авлаа. Энэ жил 48 настай тэрээр үсээ хуссан байсан тул “Яасан бэ, юу болов” гэж асуусан нь ойлгомжтой.

Фүтагояма ояката өчигдөр үдэш үсээ хусуулсан бөгөөд шавьдаа итгэл хайрлах зорилготой авхуулсан гэнэ. Түүний шавь, ирээдүйн аварга, арслан гэгдэж байгаа Мита баруун өвдөгний чагтан холбоосон шөрмөсөө таслаад тэмцээнээс гарсан юм. Тэрээр оюутны сүмо барилдаж байхдаа бас ингэж, гэхдээ зүүн өвдгөндөө гэмтэж, мэс засал хийлгэж байжээ. 2004 оны есдүгээр сард макүшитагийн жараас барилдаж, энэ жилийн Нагояд жюүрёод түрүүлэн, зиндааныхаа зүүний 3-т бичигдээд байсан Митагийн ирээдүй тун эвгүй болсон.

Фүтагояма ояката “Сэтгэлээр унасан Митаг хараад энэ чигээрээ зодог тайлчих бий гэхээс эмээсэн. Үргэлжлүүлэн барилд гэдгээ үг хэлээр биш үйл хөдлөлөөрөө үзүүлье гэж бодоод үсээ хусуулсан юм. Мита би чамтай хамт байгаа шүү, хамтдаа тэмцэнэ гэдгээ харуулах зорилготой байлаа” гэж тайлбарласан байна.  

Эмнэлгийн оношоор Мита бүтэн 3 сар эмчлүүлэх шаардлагатай болж байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.