"Physical: Asia" шоуны үеэр Монголын багийн тамирчин, ахлагч Б.Орхонбаяр, Австралийн хүчтэн Эдди Уильямс нарын нөхөрлөл олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөж байна. Шоун дээр тэд өрсөлдөгч нар боловч олон нийтийн сүлжээгээр тарж буй тэдний зураг, бичлэг үнэхээр хөөрхөн гээч. Хэл, соёлын ялгааг үл харгалзан бие биенээ хүндэлж, дэмжсэн тэдний харилцаа шоуны хамгийн дулаахан, хамгийн хайр татам мөчүүдийн нэг болж байна.
Энэхүү нийтлэлд тэдний нөхөрлөлийг илтгэх 10 зураг, бичлэгийг багтаалаа. Хүч чадал, инээд хөөр, чин сэтгэл шингэсэн мөчүүдийг дахин мэдэрцгээе.
1. Хамтдаа савлуур дээр тоглож байгааг нь хараад байгаарай.
2. Монгол, Австрали, Өмнөд Солонгосын багийн гишүүд хамтдаа.

3. Хамтдаа гар барилдаан хийж буй бичлэг дээр Б.Орхонбаяр хэрхэн аядуу зөөлөн инээмсэглэж байгааг бүгд гайхаж, бас биширч байгаа бололтой шүү. Аль аль нь л гайхалтай хүчтэй байна.
4. Тус постны тайлбар нь “REAL RECOGNISE REAL“ буюу “Жинхэнэ нь жинхэнийгээ танина.”
5. Солонгос хэлтэй байсан бол шууд орчуулаад тавих байлаа даа. :(
6. Монгол, Австрали, Өмнөд Солонгосын багууд ч хоорондоо үнэхээр дотно, гадуур ч их явцгааж байгаа шинжтэй.
7. Шоу анх эхлэх үеэр оруулж байсан зураг нь.
8. Эдди хамгийн дуртай оролцогчоор Б.Орхонбаярыг онцолж ярьсан мөч үнэхээр хайр татам.
9. Өчигдөр цацагдсан анги дээрх энэ хэсэг инээдтэй байсан шүү.
10. Мөн Орхонбаярын бичлэгийн доор үлдээсэн сэтгэгдэл нь маш хөөрхөн.
“Миний анд интернэтийг өөрийн энергиэрээ дүүргэж байна шүү.” гэсэн утгатай ^^

Дараа дараагийн дугаар цацагдахтай зэрэгцээд ямар сонирхолтой бичлэг, дүрснүүд цацагдах бол гэдгийг тэсэн ядан хамтдаа хүлээцгээе.

