Өнөөдөр өглөө БНСУ даяар элсэлтийн ерөнхий шалгалт болж байна. Нийт 85 тойргийн 1310 цэгт 554174 сурагч шалгалтаа өгнө. Тэдний дунд 2007 онд төрсөн к-поп айдолууд байна.
Энэ жил ZEROBASEONE хамтлагийн Хан Южин, TWS-ийн Кёнмин, izna-гийн Саран, KickFlip-ийн Донхён нар элсэлтийн ерөнхий шалгалтад орж байна. Гадаад, дотоодын аялан тоглолт, бэлтгэл гээд маш завгүй ч тэд шалгалтдаа сайн бэлтгэжээ.

