UBLife Logo
Спорт

Конишикид эхнэр нь бөөрөө өгснөөс хойш 1 жил өнгөрчээ

Конишикид эхнэр нь бөөрөө өгснөөс хойш 1 жил өнгөрчээ

Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Конишики яг нэг жилийн өмнө Камакүра хотын эмнэлэгт мэс засалд орж байсан юм. Конишики нэлээд эртнээс бөөрний өвчтэй байсан бөгөөд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон билээ. Түүний эхнэр Чиэ нь донор болж, нэг бөөрөө нөхөртөө хандивласан.

Өнөөдөр түүний гэргий Чиэ олон нийтийн сүлжээнд гэрэл зургаа оруулж, “Хагалгаанаас хойш яг нэг жил өнгөрлөө. Би мэс заслын дараах хүндрэлээ даван гарсан. Одоо бид хоёр хоёулаа эрүүл байна” гэж бичсэн байлаа.

Мөн “2024 оны энэ өдөр бид хоёр эмнэлгийн өрөөнд хэвтэж байлаа. Одоо санаа зоволтгүй болсон” гээд тэр үеийн зургаа оруулсан байна. Хагалгаа бүтэн 6 цаг үргэлжлээд амжилттай болж байлаа.

Конишики тэр үед “Гэргийнхээ бөөрийг авч, 99.9 нас хүртлээ амьдарч чадах боллоо. Энэ шийдвэрийг гаргахад тун хүнд байлаа. Чиэгийн бие муудахгүй байгаа, түүнд аюулгүй юу гээд л санаа зовох зүйл их байсан. Хайртай хүнийхээ бөөрийг авна гэж толгойд огт бууж өгөхгүй. Харин Чиэ зүгээр, зүгээр болно гээд л” хэмээн санаа зовж байснаа хүүрнэжээ.

Конишики – 1963 онд төрсөн. Хавайн уугуул. 1987 оны тавдугаар сард гадаадын анхны озэки болсон. 39 башё озэки цолтой барилдсан. Дээд зиндаанд гурван удаа түрүүлж, 1997 оны 11 дүгээр сард зодог тайлсан. 1998 онд Сүмо холбооноос гарч, урлагийн замналаа эхлүүлсэн. 2004 онд Чиэтэй гэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.