UBLife Logo
Спорт

О.Уранбаяр Их Дуулга тэмцээний хүрэл медаль хүртлээ  

О.Уранбаяр Их Дуулга тэмцээний хүрэл медаль хүртлээ  

Өчигдөр Японы нийслэлд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн өндөрлөж, манай баг нэг хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа. Нутгийн эзэн Японы баг 11 алт, 11 мөнгө, 15 хүрэл медальтай тэргүүлж, туг, далбаагаа эргүүлэн аваад байгаа ОХУ-ын шигшээ баг (1, 1, 3) хоёрт, БНСУ-ын баг (1, 1, 1) гуравт жагсав.

Ийнхүү 2025 оны улирал өндөрлөж байна. Ирэх жилийн анхны Их Дуулга тэмцээн хоёрдугаар сарын 7-9-нд Парист болно.

Токио Их Дуулга тэмцээний дүн

Эрэгтэй

60 кг. 1. Хаято Кондо. 2. Тайки Накамүра. 3. Рюүжюү Нагаяма (бүгд Япон), И Ха Рим (БНСУ).

66 кг. 1. Хифүми Абэ. 2. Кайри Кэнтокү. 3. Шинсэй Хаттори, Такеши Такеока (бүгд Япон).

73 кг. 1. Рюүга Танака. 2. Кэйто Кихара. 3. Шюнсүкэ Үчимүра (бүгд Япон), О.Уранбаяр (Монгол).

81 кг. 1. Юхэй Оино. 2. Сотаро Фүживара. 3. Ёшито Хожёо (бүгд Япон), Тимур Арбузов (ОХУ).

90 кг. 1. Санширо Мүрао. 2. Гоки Тажима. 3. Комэй Кавабата (бүгд Япон), Георгий Жабниашвили (Гүрж).

100 кг. 1. Илья Суламанидзе (Гүрж). 2. Дота Араи. 3. Рюүтаро Масүчи (бүгд Япон), Матвей Каниковский (ОХУ).

+100 кг. 1. Валерий Ендовицкий (ОХУ). 2. Хёга Ота. 3. Канта Накано (бүгд Япон), Инал Тасоев (ОХУ).

Эмэгтэй

48 кг. 1. Вакана Кога. 2. Сачиё Ёшино. 3. Мизүки Харада (бүгд Япон), Лин Чэнь-Хао (Тайвань).

52 кг. 1. Үта Абэ. 2. Нанако Цүбонэ. 3. Кокоро Фүжиширо (бүгд Япон), Ариана Торо (Испани).

57 кг. 1. Акари Омори. 2. Момо Тамаоки. 3. Мио Шираканэ (бүгд Япон), Этери Липартелиани (Гүрж).

63 кг. 1. Харүка Кажюү. 2. Кирари Ямагүчи. 3. Нарүми Таниока (бүгд Япон), Рената Захова (Чех).

70 кг. 1. Шихо Танака (Япон). 2. Мадина Таймазова (ОХУ). 3. Катаржина Соберайска (Польш), Аи Цүнoдa (Испани).

78 кг. 1. Күрэна Икэда (Япон) 2. Патрисия Сампайо (Португал). 3. Мами Үмэки, Мао Изүми (бүгд Япон).

+78 кг. 1. И Хён Чжи. 2. Ким Ха Юн (хоёулаа БНСУ). 3. Роман Дико (Франц), Вакаба Томита (Япон).

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.