Playlist | Хавартай хамт сонсох 10 дуу
Сэвлэг илбэх ялдамхан сэвшээнд сэтгэл хөвөлзөм өрнөх улирал аа гэж Бадрууганы дуугаар эхлүүлэн та бүхэндээ хаврын цэнхэр аяны дугараа өргөе өө.
1. Б. Бадрууган - Хүлээсэн хавар
Бадраагийн Бадрууган хорвоо дээр 48-хан жил амьдрахдаа театр, цирк, телевизэд ажиллан шинэ туршлагийг нэвтрүүлж монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн билээ. Тэрээр ер бусын инээмсэглэдэг, хүний зовлонг мартуулагч, нарлаг нэгэн байжээ гэж хуучлах хүн олон.
2. The Doors - Waiting for the Sun
Харин одоо "Хаалганууд" хамтлагийн хүлээсэн хаврыг сонсоцгооё. Жим Моррисон өмнөх дуунуудаасаа тэс ондоо, цэвэр баяр баясгаланг бүтээхийг хүссэн гэж энэ дуугаа цацахдаа хэлж байжээ.
3. Simon & Garfunkel - April Come She Will
Пол Саймон энэ дууг 1964 онд бичихдээ уулздаг охиныхоо үргэлж аялдаг байсан дуунаас санаа авчээ. Үгийн утга нь ээлжлэн солигдох улирлыг охидын ааш хувирахтай зүйрлэжээ.
4. Can - She Brings The Rain
Тийм ээ, тэр надад хаврыг авчрах нь чухал. Бусад нь хамаагүй, түүнийг ирэхээр бороо орно.
Тунгалаг үүрийн гэгээнээр үүлс хайлах шиг, тэр надад бороог авчирдаг.
5. The Velvet Underground - Candy Says
Хавар л сонсдог хайртай хамтлаг минь. Хөнгөн гуниг тээн алхахдаа хөөрхөн аятай хэрнээ гунигтай дуунууд нь хичнээн олон хавар хань болсныг мэдэхгүй нь.
6. Betty Carter - Spring can really hang you up the most
Хавар гэхээр л цэцэгс дэлгэрэх тухай бус хайртай нэгнээ санан дурсаж гуниглах улирал юм.
"Уян зөөлөн байсаан би
Угтах хавар бүртээ л сэтгэл алдрана
Харин одоо хаврын дурлал гэж үгүй
Хайрын анхны бүжгээ би өвөлд хадгалсан"
Энэ дууны Эллагийн хувилбар сайн ч гэсэн, тэр яагаад ч Бэтти Картер биш юм.
7. The Velvet Underground - Who Loves the Sun
Бас нэгэн хөнгөн аялгуутай гунигт дуу. Цохнууд хамтлагийн "Ингээд нар нь хүрээд ирлээ" гэх дуу шиг санагдаж магадгүй ч үгийг нь сонсоод үзвэл нэг иймэрхүү:
"Хэн нарыг хайрлах вэ дээ? Ургамал цэцгийг ургуулдаг нь хэнд хамаатай гэж.
Ер нь чи намайг хаяад явснаас хойш Юу хийх нь ямар ч хамаагүй
Хэн салхийг хайрлах вэ дээ? Хөвөлзөн үлээдэг нь хэнд хамаатай гэж.
Зүрх сэтгэлийг минь шархлуулж орхисноос хойш Зүйлс үнэндээ ямар ч хамаагүй"
8. Stan Getz & Astrud Gilberto - It Might as Well Be Spring
Аструд ба Стан.
9. Bill Evans - You Must Believe in Spring
1977 онд бичигдсэн "Хаварт итгээрэй" гэх цомог нь Билл Эвансыг хорвоог орхисны дараа гарсан анхны цомог буюу 1980 онд сонсогчдын хүртээл болжээ. Түүний ах болон дотны найз Скотт Ла нас барсны дараахан нь бүтээгдсэн учраас энэхүү цомог нь үхэл хагацал, үгүйрэх мэдрэмжүүдийг илэрхийлсэн байдаг.
10. Belle and Sebastian - Waiting for the Moon to Rise
Харанхуйлах тэнгэрийг даган явахад хавар шиг үзэгдэнэ, өвөл ч юм шиг бас өглөө нь..
Spotify дээр сонсохыг хүсвэл энд дарна уу.
Бэлтгэсэн: Б. Уранзаяа