Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Орсон хүн бүр ДУУ АЛДДАГ хамгийн үзэсгэлэнтэй 14 НОМЫН ДЭЛГҮҮР


Номын дэлгүүр зөвхөн худалдааны газар бус, эрдэм мэдлэгийг түгээн таашаах ариун сүм билээ. Улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц хийц онцлогтой номын “сүм” бүтээснээс хамгийн үзэсгэлэнтэй 14 номын дэлгүүрийг танилцуулж байна. 

1. “Bart’s” /АНУ/

Ой дотор алимны модон дор ном уншихыг хүсч байна уу? Тэгвэл АНУ-ын Калифорни мужид орших энэхүү номын дэлгүүр нь худалдан авалт хийхгүй байсан ч сонирхсон номоо уншин суух тухтай орчныг бүрдүүлжээ.

2. “Livaria Lello” /Португаль/

Харри Поттер, Бөгжний эзнийг санагдуулам ид шидийн мэт уран зөгнөлт орчин номын хорхойтон танд гарцаагүй таалагдана. Өвөрмөц шат, үлгэр домгийн мэт орчныг энд цогцлоожээ. 

3. “Honesty” /Их Британи/

Эрт цагт номын худалдаа хэрхэн явагддаг байсан, яг л тэр хэвээр үйл ажиллагаагаа явуулдаг хуучин номын дэлгүүр. Эртний уран зохиол, түүхийн ховор номууд бий. 

4. “El Aleneo” /Аргентин/

1919 онд дуурийн театр байсан барилгыг номын дэлгүүр болгожээ. Сонирхолтой, дур булаам биш гэж үү?

5. “ Polare” /Голланд/

13-р зууны доминикан сүмийг номын дэлгүүр болгон засжээ. Хүссэн номоо аваад хаа нэг булан тохой тухлан сууж болно.   

6. “Baldwin Book Barn” /АНУ/

Цаг хугацаагаар аялах, хэдэн зуун жилийг элээсэн хуучин номын хуудсыг эмрэх гээд тэр бүр тохиохгүй олон гайхамшиг энэ номын дэлгүүрт бий. 

7. “Shakespeare and Co” /Франц/

Парис хотын түүхийг агуулах, хамгийн сайхан номууд энд бий. Шекспирийн нэрээрээ л анхаарал татахаас гадна Эрнест Хемингуэй, Жеймс Жойс зэрэг суут зохиолчдын орох дуртай номын дэлгүүр байсан нь түүхнээ тэмдэглэгджээ. 

8. “Atlantis Books” /Грек/

Ахлах сургуулийн хоёр найз Грект аялан явахдаа ийм үзэсгэлэнт байгальд ном унших хэчнээн сайхан талаар төсөөлжээ. Ингээд тэд хэдхэн жилийн дараа эргэн ирж мөрөөдлөө босгосон байна.

9. “Plural” /Слован/

Номын дэлгүүр + Кофе шоп. Төгс зохицол биш гэж үү? Цэвэрхэн саруулхан бас хаана ч суугаад хүссэн номоо шимтэн уншиж болох гайхмаар тав тухтай. 

10. “The Bookabar” /Итали/

Урлаг, уран зургийн өлгий нутаг Италид очвол заавал үзэх газруудын нэг. Цор ганц бүтээлүүд ч олон.

11. “Zhongshuge” /Хятад/

Анх ороход яг л зүүд мөрөөдлийн мэт орчин таныг угтах болно. Архитектур, толин тусгалын онцгой шийдэл агуулсан нь тун онцгой. 

12. “La Cabane a Livres” /Франц/

Хуучин галт тэргийн бүүтгийг гайхалтай хуучин номын дэлгүүр болгон тохижуулжээ. 5000 гаруй өөр төрлийн хуучны номууд нь цор ганц бүтээл цуглуулах дуртай номын хорхойтонд таалагдах нь гарцаагүй. 

13. “Carturesti Carusel” /Румын/

Румын улсын зүрхэн хэсэгт байрлах энэхүү номын сан орчин үеийн загвар шийдлийг онцгой хослуулан номын сан, номын дэлгүүрийг хоршуулжээ. 

14. “Tsutaya Books” /Япон/

Хуучны цаг үеийг санагдуулам модон интерьер, дотоод заслаас гадна зөвхөн Японд л байж болох уламжлалыг шигтгэсэн мянга мянган ном, бүтээлүүдийг эндээс олж авах боломжтой.

Эх сурвалж: Bookstr.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
3
19 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gochoo 2024.02.04 139.5.219.117

Cool

0 Хариулах