Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөл хорио зөрчсөн иргэнийг 300 удаа суултын дасгал хийлгэж шийтгэсний улмаас нас баржээ


Филиппин улсад хөл хорионы улмаас хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Кавите мужид амьдардаг 28 настай Даррен Манаог Пенаредондо өнгөрсөн пүрэв гарагийн 18 цагийн үед дэлгүүрээс ус худалдан авч байгаад цагдаа нарт баригдсан аж. 

Цагдаа нар хатуу хөл хорионы дүрмийг зөрчсөн иргэдийг бөөнөөр нь 100 удаа суултын дасгал хийхийг шаардсан ба хэн нэгэн нь алдсан тохиолдолд дасгалыг эхнээс хийлгэж байсан тухай орон нутгийн иргэд мэдээлжээ. Пенаредондотой хамт байсан хүмүүс уг дасгалыг 300 удаа хийсэн гэж түүний хамаатан болох Адриан Люсена фэйсбүүктээ бичжээ. 

"Тэр баасан гарагийн өглөөний 8 цагийн үед гэртээ орж ирсэн. Хамт шийтгүүлсэн өөр нэг хүн түүнийг гэртээ ирэхэд нь тусалсан. Би түүнээс хүнд зодуулчихсан юм уу гэж асуухад тэр зүгээр л инээмсэглэсэн. Маш их өвдөж байгаа нь харваас илт байсан" гэж Пенаредондогийн найз бүсгүй Rappler сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Пенаредондо тэр өдөртөө алхаж чадахгүй байсан бөгөөд удалгүй таталж өгч, улмаар амьсгалахаа больсон гэжээ. 

Болсон явдалтай холбогдуулан хотын цагдаагийн газрын дарга хөл хорио зөрчсөн иргэнийг шийтгэх ёсгүй гээд хэргийг мөрдөн шалгаж байгаа гэж мэдэгджээ. Харин хүний эрхийг хамгаалагч байгууллагууд цар тахлын үеэр хүний эрх ноцтой зөрчигдсөн тохиолдол олон удаа гарсан гэж мэдээлж байна. Тухайлбал, баривчлагдсан хүмүүсийг нохойн торонд хийх, гадаа наранд олон цагаар суулгах зэрэг хүнлэг бус шийтгэлүүд оноож байгааг онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
4
2
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.