Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хатуу хөл хорио тогтоохтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно


Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол  04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.



Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.

2021 оны 04 дүгээр сарын 08-ны байдлаар нийт 12,780 хүн өвчилсөн. 7,481 хүн эдгэрсэн бол хэвтэн эмчлүүлж байгаа 2,637 хүний 14-ийнх нь бие маш хүнд, 74 нь хүнд, 373 нь хүндэвтэр, 2,176 нь хөнгөн байна. Батлагдсан тохиолдол:

-       Улаанбаатар                        10,544
-       Архангай                             125
-       Баянхонгор                          45
-       Булган                                 65
-       Говьсүмбэр                          13
-       Дархан-Уул                          176
-       Дорноговь                            56
-       Дорнод                                 2
-       Завхан                                  14
-       Орхон                                   165
-       Өвөрхангай                           157
-       Сүхбаатар                             54
-       Сэлэнгэ                                 283
-       Төв                                       374
-       Увс                                       4
-       Ховд                                     91
-       Хөвсгөл                                48
-       Хэнтий                                 17
-       Энхсаран                              48
-       ХӨСҮТ                                  37
-       Цэргийн төв эмнэлэг             23
-       ЭНЭҮТ-II                               2
-       Зөөвөрлөгдсөн                      428
-      9 хүн өөрийн хүсэлтээр эх орондоо эмчлүүлэхээр буцсан.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёрдахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.