Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Unread Media компани VTV телевизийг эгнээндээ нэгтгэлээ


Дэвшилтэт контентоор дамжуулан шинэ үеийнхнийг хүчирхэгжүүлэх зорилготой “Анрид” ХХК (Unread Media) үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шинэ хөрөнгө оруулалт татаж, “VTV" телевизийг эгнээндээ нэгтгэжээ. Залуу мэргэжилтнүүдэд хандсан нийтлэл контентийг www.unread.today, www.posted.mn сайтуудаараа хүргэж, Unplug, DevSummit зэрэг томоохон эвентүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн тус компани ийнхүү Монголын өргөн нэвтрүүлгийн 15 телевизийн нэгийг удирдаж, хараат бус редакцын бодлого, залуучуудын бүтээлч хандлага, шинэлэг арга барилыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

“Анрид” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ундрал энэ тухайд “Бид ямар нэг хөрөнгө оруулалтгүйгээр, өөрсдийн жижиг нөөцөөр эхлүүлсэн компаниа таван жилийн хугацаанд тууштай өсгөж, өнөөдөр дараагийн шатанд нь гаргаж байгаадаа баяртай байна. Бид харилцан уялдаатай, нэгдмэл бодлоготой мэдээллийн хэрэгслүүдийг оновчтой удирдаж, орчин цагийн технологийн дэвшлийг үр дүнтэй ашигласан медиатек компани болох, хэвлэл мэдээллийн салбарт олон нийтээс хөрөнгө оруулалт татаж, ард түмний өмчлөлд очих алсын хараатай” гэсэн юм.

“Анрид” ХХК нь цэнхэр дэлгэцээр үзэгчдийн хэрэгцээнд нийцсэн, мэдлэг боловсролыг нь тэлэх, эерэг, бүтээлч, шинэлэг контент хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд контентийн салбарт бүтээгчдийн сүлжээ үүсгэх, технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилт тавин ажиллаж байна. 2015 онд байгуулагдсан VTV нь телевизийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, нэр хүндтэй, өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулж, Монгол орны өнцөг булан бүрд хүрдэг телевиз юм. VTV нь Univision-ийн 11, Skymedia-ийн 14, DDish-ийн 16-р сувагт тус тус байрладаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.