Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьдралаас АЗ ЖАРГАЛ мэдрэхэд тань туслах 15 БЯЦХАН АЛХАМ


Бидний өдөр тутам хийдэг зүйлс, өмссөн хувцас, уулзсан хүмүүс бүгд амьдралын салшгүй нэгэн хэсэг юм. Амьдралын хором мөч бүрээс аз жаргал, баяр хөөр мэдрэхэд тань туслах 15 “бяцхан” аргыг танд санал болгож байна. Бяцхан өөрчлөлт томыг бүтээдгийг санаарай.

1. Биед эвтэйхэн дотуур хувцас өмсөх

"Байгаагаараа, эвтэйхэн гэдэг илүү халуухан" гэж шинэ эриний залуус үзэж байна.

2. Кофе уух

Сүүлийн жилүүдэд АНУ-д таргалалт ихэссэнтэй холбогдуулан иргэдээ антиоксидант буюу байгалийн исэлдүүлэгч үйлчилгээтэй кофе уухийг зөвлөж байгаа аж. Ингэхдээ зөв хэмжээгээр, цэвэр кофе уух нь эрүүл мэндэд маш тустайг онцолжээ.

3. Хайртай хүнээ 4 минут ширтэх
Хайртай нэгнээ эсвэл таалагддаг хүнийхээ нүд рүү 4 минут ширтсэнээр сэтгэл санаа тайвширч, сайхан сэтгэгдэл төрдөг байна.

Төстэй нийтлэл: Хайрлаж сурахын тулд өөрөөсөө болон түүнээс асуух 36 асуулт

4. "Таг" болохгүй байх

Хэн нэгний амьдралаас замхран одох маш амархан. Гэтэл алдсан харилцаагаа эргүүлэн авах хэцүү. Найз нөхдийнхөө энгийн нэг дуудлага, зурваст нь хариу өгөх, видео дуудлагаар ярилцах, хааяа нэг хамт цагийг өнгөрүүлэхээс бүү татгалзаарай. Тэд таны эрхэм хүмүүс шүү дээ.

5. Хүүхдэд эелдэг ханд

Хүүхэд бол хамгийн гэгээлэг, цэвэр цайлган ертөнц. Тэдний “Яагаад” гэсэн өхөөрдөм асуултад хариулж, хамтдаа тоглох зэргээр хөгжилдөхөөс бүү хойш суу. Хөгжилдөх нь танд ч таалагдах болно.

6. Өөртөө хүчирхэг мэдрэмж төрүүлэхээр хувцаслах

Өөрийгөө сайхан хувцасласан гэх мэдрэмж таныг илүү урам зоригтой, бүтээлч болгох болно.

7. Салалтын үдэшлэг хий

Та гэр бүлээ цуцлуулж, амьдралынхаа хүнд хэцүү үеийг туулж байж болно. Гэсэн ч гуньж гутарлаа гээд юу ч шийдэгдэхгүйгээс хойш яагаад баяр хөөртэйгээр энэ бүхнийг даван гарч болохгүй гэж? Эцэг эх нь салахдаа салалтын үдэшлэг хийн, нэгнээ үзэн ядалгүйгээр хүүхдийнхээ төлөө хааяа хамт байж яагаад болохгүй гэж? Тийм "күүл" хүн байгаарай.

8. Тамхиа хаях

Энэ хэдий хэцүү шийдвэр байлаа ч тамхи хүний сэтгэл санаанд бага багаар нөлөөлсөөр байдаг. Удаан тамхи татсан хүнд тамхи сорох тэрхэн агшинд л хөнгөрсөн мэт санагдах ч үнэндээ илүү гутранги үзэлтэй болдог. Тиймээс тамхиа хаях зоригтой шийдвэр таны өдөр тутмын амьдралыг өөрчлөх болно.

9. Амьтан тэжээх

Хүмүүс яагаад муур нохой, тэжээвэр амьтдадаа хайртай байдаг юм бол гэж та урьд нь бодож байсан уу? Хариул нь тун энгийн. Тэд хэзээ ч гомдолдоггүй, таныг яг л байгаагаар нь хайрладаг учраас.

10. Боломжгүй гэж санагдсан зүйлсээ хийж үзэх

Та өөрийгөө ууланд авирч чадахгүй дээ гэж бодож байвал та хэзээ ч чадахгүй. Эсрэгээрээ нэг авираад үзье гэж шийдээд зоригловол магадгүй 2 уулыг ч давчих юм билүү. Хэзээ ч хийж үзээгүй, алдаж үзээгүй зүйлдээ “Үгүй” гэж хэлэх хэрэггүй.

11. Гэр бүлээ бодох

Та гэрлэлтээ аварч үлдэхийг хүсвэл хамтдаа л чадна. Том ширээг зөөж өргөх гээд чадахгүй байвал хамтдаа чадна. Юуг ч хамтдаа хийвэл илүү дээр байх болно. Үнэхээр хүсч буй зүйлээ зориглон хийгээрэй.

 12. Хамтдаа “нөгөө юм”-ны тухай ярилцах

Эрүүл харилцаатай хосууд бүх зүйлсийг нээлттэй ярилцаж чаддаг. Нэгнээсээ нуух, ичих зэргийг мартаарай.

13. Гар утасныхаа эзэн нь гэдгээ санах

Утас таны эзэн биш, та утасныхаа эзэн гэдгийг хэзээ ч бүү март. Тиймээс та утсандаа зориулан дүрэм зохиож ч болно. Унтахаас болон өглөө сэрээд шууд түүнийг тэвэрч авахаа азнаарай.

14. Хэзээ ч өөрийгөө “хөгшиднө” гэж бодохгүй байх
Хэн ч, юуг ч, хэзээ ч хийхэд оройтохгүй. Хүн л өөрөө өөрийнхөө хязгаарыг тогтоодог гэдгийг санаарай.

15. Танд тусалсан хүмүүст өгөөмөр хандах
Танд тусалсан хүмүүст өгөөмөр хандаж бай. Охиныхоо хуримын ёслол дээр төрсөн аав нь охиныг нь хайрлан өсгөсөн хойд эцгийг нь өөртэйгөө хамт зогсоод охиноо сүйт залууд нь хүргэж өгөхийг урьсан шиг тийм агуу сэтгэлтэй нэгэн байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
3
20 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч 2021.04.13 162.158.167.11

Бусад сайтаас хуулж байгаа бол эх сурвалжаа дурьдаж бай. https://joomboos.24sata.hr/rijesi-me/isprobajte-ih-10-urnebesnih-nacina-da-postanete-bolja-osoba-1706

0 Хариулах