Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эмэгтэй хүн бүрийн ХӨХ өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэйг батлах 15 зурвас


Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт нэгэн хэвийн, тогтсон хэв маягт захирагддаггүй. Эмэгтэй хүн бүрийн биеийн хэмжээ, хөхний хэлбэр гоо үзэсгэлэнтэй болохыг дараах 15 эмэгтэйн бяцхан зурвас танд өгүүлэх болно. 

1. 

"Минийх жижигхэн. Цоолбортой. Өмнө нь "хавтгай" цээжтэйдээ их эмзэглэдэг байсан ч хөхөөрөө хүүхдээ хооллон, энгэртээ тэвэрч, түүнийгээ цатгаж чадахаа хараад жижигхэн хөхөө улам их хайрлах болсон"

2. 

"Миний хөх бага ангиас эхлээд маш том болсон. Бараг 4-р ангидаа хөхний даруулга зүүж эхэлсэн. Хэтэрхий том болохоор байнга л хөлс гарч, даруулга, цээживчний ором гарчихдаг. Хөвгүүдэд шоолуулж, биеийн тамирын хичээлдээ орохоос ч айдаг болсон. Одоо би том болсон. Биеийнхээ хамгийн гоё сайхан, бахархам хэсгээс ингэж удаан айж ичиж явсандаа харамссан. Хэрвээ чамд ч бас ийм мэдрэмж төрдөг бол бусдын үгээр битгий өөрийгөө дүгнээрэй. Харин ч бахархах хэрэгтэй. 

3. 

"Миний хөхөн дээр олон сорви бий. Арьсны харшлаас болоод. Гэхдээ юу гээч? Хайртай залуу маань үүнийг "онцгой дур булаам" гэсэн."

4. 

"Би гурван сартай хүүгээ хөхүүлж байгаа. Миний хөх зөвхөн минийх биш, хүүхдүүдийнх минь шүү дээ. Хайрлахаас өөр аргагүй."

5. 

"Би хөхөө сул байлгах дуртай. Савлуулсан ч яадаг юм..."

6. 

"Бусдын хөхийг хүндлэхгүй юм бол харилцаад хэрэггүй"

7. 

"Миний хөх хоёр тийшээ салчихдаг. Нэг толгой нь том, нөгөө нь жижигхэн. Хэдий хөхөө хүлээн зөвшөөрч, хайрлахад суралцах гэж урт хугацааг туулсан ч эцэст нь хайрладаг болсондоо баяртай байна. Хэдий эрт хөх, гадаад төрхөө хүлээн зөвшөөрч хайрлаж эхэлнэ, төдий амар, аз жаргалтай байх болно. 

8. 

"Миний хөх их хөгжилтэй харагддаг шүү"

9. 

"Хэмжиж үзэхэд минийх их жижигхэн байсан. Үргэлж л өргөгч, шахагчтай даруулга зүүж том харагдуулахыг хичээдэг. Гэхдээ мэс заслаар хөхөө янзлуулалгүй, зүгээр л өөртөө тохирсон "халуухан" даруулга олж авахад ямар том өөрчлөлт бий болж буйг анзаарсан. Тиймээс би хөхөндөө хайртай"

10. 

"Нас яваад хөх маань доошоо унжчихсан. Толгой нь цаашаа ороод алга болсон ч ач зээ нар минь намайг хайрлан тэвэрдэг хэвээрээ. Энэ хөх зураас нь үрчлээс. Үрчлээс, сэвх, сорвио хайрлаж сурсан цагтаа бид үнэхээр өөрийгөө хайрлаж эхэлдэг байх"

11. 

"Том болохын хэрээр би хөхөө хайрлаж байгаа"

12. 

"Өсвөр насандаа хөхөө ургахыг хүлээж яддаг байсан. Бусад охидынх ургаад л байхад миний хавтгай хэвээрээ их удсан. Тэгээд бүр 25 хүрсэн хойноо миний хөх маш "хөөрхөн" ургачихсан байсныг анзаарсан. Охин бүрийн биеийн хөгжил ердөө л өөр гэдгийг тэр үед мэддэг байсан бол тэгэж их шаналахгүйсэн."

13.

"Цээжин дээр маань янз бүрийн юм гарчихдаг тул би тэр бүр майк, цээживч өмсдөггүй байсан. Гэхдээ одоо байгаагаараа байх нь ямар эрх чөлөөтэй, аз жаргалтай болохыг ойлгосон шүү"

14. 

"Би хөхөн дээрээ олон мэнгэтэй. Үүнийгээ "цэнхэр цэгүүд" гэдэг."

15. 

"Би 23-тай. Нэг хөх маань нөгөөгөөсөө арай жижигхэн. Гэхдээ яагаад заавал адилхан байх ёстой билээ?"

  Эх сурвалж: Boredpanda

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвийн ХӨГЖИЛТЭЙ 15 пост, meme
2
19 цагийн өмнө
“Internship 2k21” судлаач оюутан хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
3
21 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
санал болгох
1
21 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

idk 2021.04.19 172.69.252.151

bi c gsn huhunduu mash ih hairtai, hzee c miniih jijighen gj golj bgaagui, uswur nasnaasaa huhuu harah bolgondoo hairldg bsn

0 Хариулах