Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мьянмарт төрийн эргэлт гарахад нөлөөлсөн ГУРВАН ШАЛТГААН


Мьянмар улсад цэргийн хүчнийхэн хувьсгал хийж, төрийн эрхийг улсын генерал Мин Аун Хлаин болон армийнханд төвлөрүүлээд буй. Хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй эсэргүүцэл тэмцлийн улмаас 738 хүн амь насаа алдаж, 4000 гаруй иргэд баривчлан саатуулагдаад байна. Мьянмарын төрийн эргэлт, ард иргэдийн эсэргүүцэл тэмцэл болон ардчилсан улс оронд төрийн эргэлт үүсэхэд түүхэн давтагдашгүй хүчин зүйлс, нийгмийн аж байдал ихээхэн нөлөөлжээ. 

Удаан хугацаанд үргэлжилсэн улс орны тогтворгүй байдал

Мьянмар (Бирм) улс нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. 100-аад жил Их Британийн колони байсан бөгөөд 1948 онд тусгаар тогтносон ч улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй хэвээр байна. Мьянмар улсыг 2011 он хүртэл зэвсэгт хүчин удирдаж байв. Ан Су Чигийн удирдсан ардчилсан шинэчлэлийн хөдөлгөөнөөр 2015 онд анх удаа бүх нийтийн сонгууль явуулан түүний тэргүүлсэн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ялалт байгуулсан ч сонгуулийн дүнг цэргийн хүчнийхэн хүлээн зөвшөөрөөгүй юм. 

2020 онд ахин ардчилсан сонгууль явуулж, Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ахин ялсан ч Мьянмарын Зэвсэгт хүчнийхэн 2021 оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт зохион байгуулж, бүх эрх мэдлийг гартаа авав. 2020 онд болсон парламентын сонгууль "булхайтай" болсон гэж цэргийнхэн тайлбарладаг. Одоогоор цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи зэрэг удирдагчдыг баривчилж, хориод байна.

Хуулиар хамгаалагдсан цэргийн эрх мэдэл

Мьянмарын цэргийнхний эрх мэдэл Үндсэн Хуулиар хамгаалагдсан байгаа, дэд ерөнхийлөгч нь армийн генерал хүн гэдгээс төрийн эргэлтийн өөр нэгэн суурь шалтгаан харагдаж байна. Мьянмар нь Үндсэн хуулиараа ардчилалтай боловч хагас авторитарчилсан цэргийн удирдлагатай улс хэвээр байна. 2008 онд "Армийнхан ирээдүйн засаг захиргаанаас үл хамааран улс төр, эдийн засгийн чухал нөлөө үзүүлсээр байх болно" гэсэн утга бүхий Үндсэн хуулийн төсөл боловсруулжээ. Энэхүү Үндсэн хуулийн дагуу армид парламентын суудлын дөрөвний нэгийг хуваарилдаг бөгөөд Дотоод яам, Батлан хамгаалах зэрэг гол яамд цэргийнхний мэдэлд байх заалттай. 

Яг одоогоор Мьянмарт армийнхан нэг жилийн онц байдал зарлаад байгаа бөгөөд гудамж, талбайгаар цэргийн машинууд холхилдож, олон нийтийн цахим сүлжээ, телевизийн сувгууд, гар утасны сүлжээ тасалдсан байна.

Газар зүй, шашин, нийгмийн "эмзэг" байдал

1988 онд тус улсад ядуурал, нийгмийн дорой байдлыг эсэргүүцсэн ард иргэд үндэсний хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байв. Үндсэн хуулиас эхлээд хүний эрхийн хууль тогтоомж, эдийн засгийн тогтвортой байдал ч хангаллтай хөгжөөгүй улс юм. Хятад, Лаос, Тайланд, Бангладеш, Энэтхэг улсуудтай хиллэнэ. Мьянмарт 315 үндэстэн ястнаас бүрдсэн 58.8 сая гаруй хүн амьдардаг бөгөөд 87.9 хувь нь буддын шашинтай. Үүнээс гадна христ, лал, хиндү шүтлэг бий. 

Ракхайн мужийн рохинжачуудыг "дэлхийн хамгийн гадуурхагдсан үндэстэн" хэмээдэг агаад Мьянмарын хамгийн ядуу буурай мужуудын нэг юм. Хэдэн арван жилийн тэртээгээс рохинжачууд хүчирхийлэл, хавчлага мөрдлөгийн улмаас хэдэн зуун мянгаараа хөрш орнууд руу дүрвэсээр байна. Үүнээс гадна Мьянмар улсын нийт иргэдийн ердөө 16 хувь нь л их дээд сургуульд хамрагдаж чаддаг бөгөөд иргэдийн худалдан авах чадвараар 191 улсаас 134-т бичигдэж байна. 

"Ядуурал, хүнсний хомсдол, эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт, цэргийн ажиллагаа, банкны өндөр хүү, ложистикийн асуудлууд, интернетийн дутмаг үйлчилгээ зэрэг асуудлууд тус улсын эдийн засагт нөлөөлсөөр байна" гэж  Дэлхийн банкнаас мэдэгджээ

Эх сурвалж: BBC, CNN, Britannica

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Англичууд үнсэлцэж, тэврэлдэх эрхээ сэргээлгэлээ
2
4 өдрийн өмнө
Өөр гоо үзэсгэлэн: Албинизм
3
2021.05.11
Хятадад хэт их хоол захиалах, хоол хэтрүүлэн хэрэглэж буй бичлэг цацах хориотой боллоо
санал болгох
1
20 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МАН тар 2021.04.22 172.69.135.91

МАН яг л ийм байдал руу хөтлөх гээд байгаа юм бишүү. Хууль, шүүх, ҮХЦ бүгдийг гартаа авсан, дээр нь аймаг бүрт цэргийн холбоо гээчийг байгуулсан. Ганц эсэргүүцэж байгаа сөрөг хүчин бодох ерөнхийлөгчөө нэр дэвших эрхгүй болгосон.

0 Хариулах


Зочин 2021.04.22 172.69.252.151

Юу гэж дээ? Шал өөр үүх түүхтэй 2 улс орон гэдгийг энийг уншаад ч лойхгүй байна уу? Нэг намаас болж биш улсын хууль, олон жилийн түүхэн тэмцлээс болж Мьянмар ийм байдал хүрчихээд байна. Ийм бодолтой гаруудаас болж ахиад 7.1 болвол яана! Хамгийн чухал нь энх тайван юм шүү дээ::::

0 Хариулах