Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нүүрний будгийг амьтад дээр туршихын эсрэг #SaveRalph хөдөлгөөн өрнөж байна


Гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс өмнө лабораторийн орчинд туулайд туршин, харгис хэрцгий хандаж буй талаар өгүүлэх "Save Ralph" нэртэй богино хэмжээний анимейшн бүтээл цацагдлаа. АНУ-ын найруулагч Спенсер Суссерийн бүтээж, жүжигчин Зак Эфроны дуу оруулсан уг бүтээлээс улбаалан нүүрний будаг, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө олон мянган туулай, яст мэлхий, сармагчин гэх мэт амьтдад харгис хэрцгий хандан, тамлан зовоохын эсрэг #SaveRalph цахим хөдөлгөөн өрнөж эхэлжээ. 

Жил бүр дэлхий даяар 500 мянга гаруй амьтан зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний туршилтын улмаас гэмтэж бэртэн, аймшигтай тарчлал амсдаг байна. Төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хүний биед сөрөг нөлөөгүйг тогтоохын тулд амьтдад туршиж, нүд рүү нь цацах, биед нь шахах гэх мэтчилэн "туршилтын туулай" болгож амьдаар нь зовоосоор байна. 

Европын Холбоо 2009 онд гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтад дээр туршихыг хориглосон бол АНУ-ын Калифорни, Иллинойс, Невада мужуудад хориглосон ч бусад мужуудад хүлээн зөвшөөрсөн хэвээр байна. 

Дэлхий нийтээр #SaveRalph хаштагийг ашиглан, амьтдад ийнхүү харгис хэрцгий хандахын эсрэг хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. 

Та өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ амьтан дээр туршилт хийдэг эсэхийг ЭНЭ сайтаас шалгах боломжтой. Мөн сав баглаа боодол дээрээ амьтан дээр туршаагүй, амьтан тамлаагүй тухай #CrueltyFree #NotTestedOnAnimals гэсэн бичигтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд авч хэрэглэхийг зөвлөж байна. 

Монгол хэлээр үзэхийг хүсвэл ЭНЭ хуудсаас үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
0
18
6
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.21 172.69.252.151

zaa bas arai j dee ym ym l hiihiin ene arai heternee amitan deer turshilt hiigeed bhdaa yadin ene jni odoo yasan muuhai hvnii ysnoos gajuud zvil hiij bgaa ni ene we

0 Хариулах


Anujin 2021.04.21 172.69.252.151

uneheer aimar humuus ygaad amitad deer gej

0 Хариулах


Эги 2021.04.21 172.69.252.133

Аль болох cruelty free бүтээгдэхүүр хэрэглэж, туршилт хийдэг байгууллагуудыг нүүр ном, инстаграм дээр нь шаардах хэрэгтэй. Гоо сайхны бүтгээдэхүүний туршилтнад жилд барагцаагар 115 сая амьтан ашигладаг. Энэ амьтдын зовж байгаа шалтгаан та биш байх болтугай.

0 Хариулах