Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт


Оскарын кино наадмын түүхэнд анх удаа солонгос жүжигчин тэргүүлж, жүжигчин Юн Ё Жон Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналын эзэн боллоо. Түүний тухай онцлох баримтуудыг хүргэж байна.

 #1 Юн Ё Жон 1947 онд төрсөн. 73 настай.

#2 19 настайгаасаа хойш жүжиглэсэн

Тэр 1966 оноос хойш кино урлагт хөл тавьсан бөгөөд өнөөг хүртэл 50 гаруй солонгос цуврал, 40 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино болон театрын жүжгийн дүр бүтээжээ. 

#3 Бэрхшээл дүүрэн жүжигчний замнал

Тэр их сургуульд Утга зохиол судлалын чиглэлээр орсон ч 2-р курстээ орхин, анхны "Mister Gong" кинондоо тоглосон ба 1969 онд “Өсөх ирээдүйтэй шилдэг жүжигчин” гэх анхны шагналаа хүртэж байжээ.

#4 "Дүрээ эвдэгч" жүжигчин 

Түүний эхэн үеийн дүрүүд болох найруулагч Ким Ки Ёны “The Insect Woman”, “Woman of Fire” киноны дүр олны магтаал шүүмжийг ихээхэн дагуулж байв. Түүнийг өөрийн дүрийг бүтээхдээ ярьж хэлж, жүжиглэж буй байдлаараа эмэгтэй жүжигчдийн хэв маягийг эвдэж өгсөн хэмээдэг.

#5 Гэр бүлийн түүх

Юн Ё Жоныг Оскарын эзэн болгосон цагаачилж буй гэр бүлийн түүхийг харуулах "Minari" киног найруулагч Ли Исаак Чун бага наснаасаа сэдэвлэсэн хэмээдэг. Тэгвэл Юн Ё Жоны амьдрал ч цагаачлалтай холбогдох юм. Тэрээр карьерынхаа оргил үед дуучин Жо Ян Намтай гэрлэн АНУ руу цагаачилж байжээ. Тухайн үед англи хэлний мэдлэггүй байснаас тэрээр гэртээ суун хоёр хүүгээ өсгөн гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байв.

#6 Анхны Оскарын шагналт солонгос жүжигчин

73 настай Юн Ё Жон нь Оскарын шагнал хүртэж буй Солонгосын анхны, Азийн хоёр дахь эмэгтэй жүжигчин юм. Мөн тэр энэ онд Британийн Оскар хэмээгддэг "British Academy of Film and Television Arts" наадмын Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналын эзэн болсон нь ч солонгос жүжигчин тус наадамд тэргүүлж буй нь анхны тохиолдол юм. (1958 онд Япон-Америк гаралтай жүжигчин, дуучин Миёоши Умеки нь “Sayonara” кинонд бүтээсэн дүрээрээ Азиас анх удаа энэ төрөлд Оскарын шагналыг хүртэж байжээ.)

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
9 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
20
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.