Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

12 настай хүү хөл хорионы үеийг ашиглан дунд сургууль, коллежоо зэрэг төгсчээ


АНУ-ын 12 настай Майк Виммер гэх хүү цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеийг ашиглан хичээлээ онлайнаар урьдчилан үзэж, дунд сургууль болон коллежийн сургалтаа нэгэн зэрэг дуусгасан тухай CNN мэдээллээ. 

АНУ-д жил гаруй хугацаанд хөл хорио хэсэгчлэн үргэлжилж байгаа бөгөөд дунд сургуульд суралцаж байсан Майк хичээлээс гадуур хэд хэдэн хөтөлбөрт нэмэлтээр суралцаж дээрх үр дүнд хүрчээ. 

Тэр дунд сургуулийн 2 жилийн хичээл болон коллежийн 2 жилийн хөтөлбөрийг буюу нийт 4 жилийн сургалтыг 1 жилд үзэж, амжилттай суралцаж чаджээ. Түүний дунд сургуулийн голч оноо 97А бол коллежийнх нь 3.7 гэнэ. Тэр ирэх тавдугаар сарын 21-нд Роуан-Кабррус коллежийг, 28-нд нь Конкорд Академийн ахлах сургуулийг тус тус төгсөх юм. 

Программ хангамж болон роботикт дуртай Майк өөрийн "Next Era Innovations" нэртэй старт ап компаниа аавынхаа хамт 2019 онд байгуулжээ. Тэр ихэнх хичээлээ бие даан онлайнаар хийж, суралцсан бөгөөд АНУ-ын Тусгай ажиллагааны командлалын байгууллагаас ажлын санал авсан анхны хүүхэд болжээ.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
6 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.