Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлага болно 


Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд, мөн хаврыг угтсан “Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлага тавдугаар сарын 06-нд болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Монгол үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

“Үндэсний бичиг үсгийн баяр-2021” арга хэмжээний хүрээнд Монгол үндэсний яруу найргийн үе үеийн шидээвэр бүтээл, эх хэлээр хөрвүүлсэн дэлхийн сонгодог бүтээлүүд, орчин цагийн шүлэг зохиолыг олон нийтэд хүргэх, үндэсний утга зохиол, эх хэл, соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор яруу найргийн чөлөөт уншлага цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 

Уншлагад зохиолч, яруу найрагчдаас гадна үгийн урлаг, утга зохиолд хайртай хэн бүхэн оролцож өөрийн болон дуртай шүлгээ унших боломжтой. 

Хөтөлбөр: 

14:00-14:10  Нээлт 

14:10-14:30 Монголын болон дэлхийн яруу найргаас нэвтрүүлэгч, зохиолчид унших 

14:30-16:00 Зохиолч, яруу найрагч, cонирхогчдын яруу найргийн чөлөөт уншлага 

Яруу найргийн уншлагад 2021.05.01-05.05 хооронд урьчилан бүртгүүлж оролцоно. ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ. 

Зохион байгуулагчид бүртгэлийг баталгаажуулж, оролцох холбоосыг илгээнэ. Арга хэмжээг Зүүм програмаар явуулж, Үндэсний номын сангийн FB/National.Library.of.Mongolia хуудсаар шууд дамжуулна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
2
4 өдрийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
3
2024.04.12
95 настай Күсама Яёи хамгийн өндөр орлоготой контемпорари уран бүтээлч болжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.