Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тавдугаар сард санал болгох шинэ содон 15 адал явдалт кино


Хаврын дулаахан өдөр гэртээ кино үзэх шиг аз жаргал хаа байх вэ? Кино театрууд хэзээ нээгдэх бол гэж бүү зов. Гэрээсээ сүүлийн үед нээлтээ хийсэн шинэ содон киноноос тухлан үзээрэй. Ялангуяа адал явдалт кино сэтгэл хөөргөж, цочроож, гайхшруулж, инээлгэх "ид шид"-тэй тул ганцаараа ч, гэр бүлээрээ ч үзэхэд тохиромжтой. (Хүүхдэд тань сүүлийн 4 кино таалагдах болно) 

1. Chaos Walking (2021)

Бүх хүн төрөлхтөн устаж үгүй болон, шинэ дэлхий рүү нүүдэллэж, шинэ гарагт очсон эрчүүдийн бодол "дуу чимээ" болон бусдад сонсогдож, бодлоо нууж хаах аргагүй болно. Эрчүүд бодлоо удирдаж, хэрэгтэйгээр ашиглаж, шинэ дэлхийд энх тайвныг цогцлоож чадах болов уу? 

2. Tenet (2020)

Кристофер Ноланы шинэхэн уран бүтээлийг үзэж амжаагүй яваа бол энэ хавар л үзээрэй. Эхлэл хэсгээсээ л толгой эргүүлэм, сэтгэл "огшоом", цочирдом үзэгдлүүдээр таныг дутаахгүй. 

"TENET" киноны тухай 12 сонирхолтой баримт

3. Zack Snyder's Justice League (2021)

Найруулагч Зак Снайдерийн шилдэг баатруудтай уулзахдаа бэлэн үү? Хоёр хүрэхгүй сарын өмнө нээлтээ хийсэн энэхүү уран бүтээлээс сэдэвлэсэн 4 анги бүхий мини цуврал энэ онд цацагдахаар төлөвлөгдсөн гэсэн шүү. DC ертөнцийн баатрууд эргэн нэгдсэнийг харна гэдэг л үзэх хангалттай шалтгаан биз ээ.  IMDb дээр 8.1 үнэлгээтэйг онцлууштай. 


Эдгээр бүх кинонууд Юнивишний "Toki-той кино" цэсэнд бэлэгтэй, урамшуулалтай байрласан тул та яг одоо ч үзэх боломжтой юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

4. Viking Legacy (2016) 

МЭӨ үед Скандинавын нутгаар нутаглаж байсан викингчүүдийн тухай өгүүлэх энэхүү кино таныг лавтай уйдаахгүй. Эртний домог, тулаан, хаан ширээ, хар бараан дүрслэл, өгүүлэмжид дуртай бол танд гарцаагүй таалагдана. 

5. Greenland (2020)

Товчоор бол байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гэр бүлээ хамгаалж, хамтдаа амьд үлдэхийн төлөөх тэмцэл. Харин дүрслэл, хийц, сэтгэл хөдөлгөм агшнууд нь тун догь гэдгийг онцлууштай.

6. Peninsula (2020)

"Train to Busan" хэрвээ танд таалагдсан бол дараагийн анги илүү их хөрөнгөөр бүтсэн гэдгийг дурдууштай болов уу. Зомбинуудад эзлэгдсэн хот руу сайн дураараа очих хүндхэн даалгаврын дараа гол дүрийн баатруудыг юу хүлээж байгаа бол? Зарим үзэгч энэ киног "Ази Fast&Furiuos" ч гэсэн удаатай. 

7. Ava (2020)

"Ал, эсвэл алуул". Ава бол томоохон гэмт хэргийн бүлэглэлд ажилладаг эмэгтэй бөгөөд дэлхий даяар хэрэн хэсч хамгийн өндөр нууцлалтай хэргүүдийг үйлддэг. Харин түүний хүндхэн ажил өөрийнх нь амьдралд хэрхэн нөлөөлөх нь сонирхолтой... 

8. The Hunt (2020)

Нэгнээ үл таних 12 хүн хамтдаа сэрнэ. Хаана, яагаад ирснээ санахгүй... Гэвч тэднийг сонгож, шалгаруулж ийнхүү нэгтгэсэн байлаа. Тэдний гол даалгавар: Агнах!

9. Gemini Man (2019)

Гэнэтхэн өөрийнхөө залуугийн хувилбартай уулзвал та яах вэ? Вилл Смит энэхүү кинонд хоёр дүрийг бүтээсэн бөгөөд цаг хугацаагаар аялдаг кинонуудаас огт өөр гэдгийг дурдах хэрэгтэй. Алдартай алуурчныг хөнөөлгөхөөр өөрийнх нь залуугийн дүрийг клоны аргаар гарган авч илгээх болно. Хэн нь ялах бол?

10. Blood Brothers (2015)

Чарльз Брубакер болон түүний төрсөн ах Томас Ло Бианко нар үхлийн аюултай тоглоомонд эргэлтгүйгээр  оржээ. Энэхүү тоглоом эцэстээ аллагад хүрэх бөгөөд эхний байгаа ч амжилттай сонгочихно. Гэвч тэдний араас алдартай мөрдөгч Хомер Гаул мөр шиншлэн ойртсоор байлаа... 

11. The Swordsman (2020)

Мин-Чин улсын үеийн хүнд бэрх цаг үеийг дүрслэх энэхүү кинонд Жусоны шилдэг сэлэмчний тухай өгүүлнэ. Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Чан Хёгийн гол дүрийг нь бүтээжээ.

Гэр бүлээрээ үзэх:

12. Heroes of Envell: Exit game (2019)

Хөл хорионы үеэр гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ үзэх адал явдалт бүтээл хайж байвал энэхүү киног үзээрэй. Гэртээ удаан хугацаанд байсан хүүхдүүд олон цагаар видео тоглоом тоглох нь ихэсдэг тул иймэрхүү тоглоомтой холбоотой адал явдалт бүтээл таалагдах нь гарцаагүй. 

13. Dolittle (2020)

Роберт Даунигийн гол дүрийг нь бүтээсэн шинэхэн уран бүтээлийг 1967 оны "Doctor Dolittle" цувралаас сэдэвлэн бүтээжээ. Төрөл бүрийн амьтад, нууцлаг оршихуй, сонирхолтой, хөгжилтэй үйл явдлуудаар танай гэр бүлийг уйдаахгүй.

14. Tea Pets (2017)

Цайны соёлд цайнд ээлтэй, аз ивээл авчирдаг шавран эдлэлүүд бий. "Тоглоомын түүх"-ийн ази хувилбар ч гэж болох энэхүү анимейшн бүтээл тэдгээр цайны эдлэлүүдийн хөгжилтэй түүхийг өгүүлэх болно. 

15. Good Boys (2019)

Өнөө орой хөвгүүдтэйгээ хамт хөгжилтэй кино үзэх үү? 6-р ангийн бүлэг хөвгүүдийн хөгжилтэй, сургамжтай түүхийг үзэнгээ "болох, болохгүй" зүйлсийн тухай хамтдаа ярилцаж ч болох юм.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.