Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Минималист хэв маягаар гэрээ тохижуулах 20 "цэгцтэй" зөвлөгөө


Эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр минималист хэв маягаар гэрээ тохижуулах уу? Үүний тулд заавал шинэ гэрт нүүж, үнэтэй тавилга сэлт авах хэрэггүй. Байгаа орчноо багахан өөрчилж, зарим хэрэггүй зүйлсийг хасч танахад л "болоод явчихна". "Минималист гэр гэдэг орчин үеийн хамгийн ухаалаг гэр төлөвлөлт юм. Өөрийн хэрэгтэй, хайртай, дуртай зүйлсээрээ хүрээлүүлж, хэрэгцээгүй зүйлсийг холдуулах нь гол зорилго" гэж интерьер дизайны мэргэжилтэн Шира Жилл хэлжээ. "Minimalista" номын зохиолч Ширагийн минималист хэв маягаар гэрээ тохижуулах 20 зөвлөгөөг хүргэж байна.

#1 "Яагаад" гэдгээс эхлэх

Хэрвээ та минималист гэртэй болохыг хүсвэл эхний алхам нь өөрөөсөө "Яагаад?" гэж асуух юм. Амин хэрэгцээтэй зүйлсдээ анхаарч, алийг нь авч үлдэж, алийг нь тавьж явуулахаа шийдэх нь л чухал.

#2 Дахин цэгцлэх

Минимализм бол илүү бага зүйлсээр, цэгцтэй амьдрах урлаг юм. Тэгэхээр орчноо дахин цэгцэлж, хэдэн жил огт хэрэглээгүй зүйлсээ хаях, эсвэл хэрэгтэй хүнд нь өгөх хэрэгтэй. Танай гэрт байгаа бүх зүйл өөрийн гэсэн хэрэглэгдэхүүнтэй, хэрэгтэй, гоо зүйтэй байх үүрэгтэй. 

#3 "Кон Мари" арга ашиглах 

Гэрээ цэгцлэхэд "Кон Мари" арга хамгийн үр ашигтай. Уг аргыг зохиогчийн "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номонд өгүүлснээр "Хувцас, ном, бичиг цаас, гэр ахуйн хэрэгсэл гэх мэтээр төрөл бүрээр нь тус тусад нь цэгцлэх хэрэгтэй. Тухайн эд зүйлээ барьж үзэхэд л танд бяцхан аз жаргал, баяр хөөр төрөх ёстой. Үгүй бол түүндээ баяртай гэж хэлэх цаг болжээ л гэсэн үг".

#4 Байгаа зүйлээ ахин төлөвлөх

Нэгэнт өөрт хэрэгтэй зүйлсээ ялгаж авсан бол эд зүйл бүрт өөрийн гэсэн орон зайг гарган өгөөрэй. Том хувцасны шүүгээтэй бол бүх гутал хувцас нэг дор бөөгнөрч, нэг л мэдэхэд ахин замбараагаа алдах тул гуталны хэсгийг тусад нь гаргаж, гоёлын, өвлийн гэх мэтээ ангилж, тус бүрт нь зай гаргаарай. Байгаа зүйл байгаа байрандаа л байх болно. 

#5 Хувийн сонирхлоороо тохижуулах

Минимал гэхээр л цулгуй, уйтгартай гэж бүү төсөөлөөрэй. Өөрийн сонирхдог, өөрт тань гоё сайхан мэдрэмж төрүүлдэг гоёл чимэглэлийг орхигдуулах хэрэггүй. 

#6 Шинээр худалдан авах зүйлдээ анхааралтай хандах

Үнэ хямдарсан гэх шалтгаанаар худалдан авсан зүйлс ихэнхдээ урт хугацаанд хэрэг болдоггүй. Мөн тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр гэнэтийн худалдан авалт хийхээс зайлсхийгээрэй. Харин хэсэг хугацаанд бодож, үнэхээр шаардлагатай гэж бодсон зүйлээсээ гараа бүү тат. 

#7 Удаан ашиглагдах эд зүйл авах

Минимал тохижилтын алтан дүрэм яах аргагүй цөөн бөгөөд чанартай эд зүйл авах юм. Хямд үнэтэй, чанаргүй, олон зүйл авах нь хэсэг хугацааны дараа л хэрэгцээгээ алддаг тул сэтгэл санааг ч тавгүйтүүлдэг. 

#8 Материалыг хослуулах

Саармаг буюу цагаан, зөөлөн саарал, усан шаргал өнгө сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, тайвшруулдаг. Тиймээс өөрийн дуртай өнгөөр гэрээ тохижуулж, минимал байлгахын тулд аль болох хослуулах нь сайхан цогцлолыг бий болгох болно. 

#9 Хаалгатай шүүгээ, тагтай сав сонгох

Шүүгээн дэх хувцас, эд зүйлс ярайж харагдах нь өөрийн эрхгүй замбараагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох цэгцтэй байлгах үүднээс "нүднээс далд" оруулах хэрэгтэй. 

#10 Байгалийн өнгөөр чимэглэл хийх

Модлог ургамал, өнгө өнгийн цэцэгс минимал гэрийг маш сайхан өнгө оруулах болно. Дээрээс нь агаар сэлгэлтийг сайжруулах тул бүр ч цэвэрхэн цэгцтэй санагдана. 

#11 "Саармаг" орон зайг ашиглах

Тэр бүр ашигладаггүй "саармаг" орон зайг өөрт ашигтайгаар зохион байгуулаарай. Гэрийнхээ өнцөг булан бүрийг тохижуулж, тавилга тавих хэрэггүй. Чөлөөтэй, хоосон орон зай гаргаарай. 

#12 Чимэглэхдээ "томоор" сэтгэ

"Илүү бага гэдэг илүү их". Энэхүү минимализмын алтан дүрмийг санаарай. 

#13 Олон үйлдэлтэй тавилга ашиглах

Өөр өөр өрөөнд нүүлгэж, олон талаар ашиглах боломжтой мульт тавилгуудаар гэрээ тохижуулаарай. 

#14 Нэг "цогц" мэтээр өрөөгөө тохижуулах

Заавал ком тавилгууд авах хэрэггүй. Харахад ижил, цогц мэт боловч өөр өөрийн үүрэгтэй тавилга, гоёлоос сонгоорой. 

#15 Тогтмол цэвэрлэх

Минимал гэрийн хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байдал. Тиймээс тогтмол цэвэрлэж, өөртөө ачаалал дарамт үүсгэлгүй цэгцлэх нь чухал. 

#16 Гэрэлтүүлгээ бүтээлчээр шийдэх

Гэртээ багахан гэрэлтүүлэг нэмж, харанхуй орон зайг гэрэлтүүлэх нь орон зайг нэмэгдүүлэх ач тустай. 

#17 Өнгө нэмэхээс бүү ай

Бүх зүйл цав цагаан, эсвэл нэг өнгийн байх хэрэггүй дээ. Тиймээс өөрийн дуртай өнгө, чимгийг нэмэхээс бүү айгаарай. 

#18 Дуртай уран зураг, дуртай зүйлээрээ өөрийгөө хүрээлүүл

Хэрэв та ямар нэгэн цуглуулгатай бол түүнийгээ танах хэрэггүй. Дуртай зүйлээрээ өөрийгөө хүрээлүүлж, аз жаргалтай байх нь л минимализмын гол зорилго. 

#19 Зөөлөн дэр, дулаахан нөмрөг

Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хүсвэл зөөлөн нэхмэл эдлэл, дулаахан бүтээлгэ байхад л хангалттай. Бас хэрэгтэй!

#20 Гэрээ "аз жаргалтайгаар" тохижуул

Та өөрт тохирох хэв маягийг л бүрдүүлж, аз жаргалтай байх нь чухал. Тиймээс сурталчилгааны хуудсууд дээрх шиг яв цав, өөгүй төгс тохижилт хийх гэж өөрийгөө бүү зовоогоорой. Гэртээ амьдарч, өдөр бүр тав тухтай, аз жаргалтай байх нь л чухал юм шүү. Танд амжилт хүсье. 

Холбоотой нийтлэл: 

Б.Энэрэл: Аз жаргал бэлэглэдэг зүйлсээрээ гэрээ дүүргэж амьдрахыг хичээдэг 

Энгийн зүйлд ч гоо үзэсгэлэн байдгийг илчлэх МИНИМАЛ гэрэл зургууд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
21 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.