Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Миний мэдэх хамгийн "күүл" хүмүүст байдаг 7 гоё хандлага


"Күүл" гэдэг гоё ганган хувцас, сүүлийн үеийн гар утас, инстаграмдаа олон дагагчтай хүнийг хэлэхээ нэгэнт больжээ. Шинэ үеийн залуус үнэхээр "күүл" зан төрхөөрөө ялгарч, нэгэнтэйгээ өрсөлдөн тэмцэлдэх бус хамтдаа өсөн дэвжих боломжийг эрэлхийлдэг, сайн зүйлсийг чин сэтгэлээсээ магтаж, муу зүйлсийг өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийдэг догь хандлагатай болсныг анзаарсан уу? Миний мэдэх эдгээр "күүл" хүмүүс таны эргэн тойронд, та өөрөө ч байж мэдэх юм. Тэдний юу нь хамгийн "күүл" гээч? 

#1 Тэд амьдралын шинэ содон зүйлсийг үргэлж сонирхдог.

"Маргааш ууланд гарах уу?", "Шүхрээр буух уу?", "Нар мандахыг харах уу?" гэхэд тэд "Тэгье" л гэнэ. Амьдралын хором мөч бүрээс жижигхэн гэрэл гэгээ олж, түүнийгээ нандигнан хайрлаж, хүндэтгэж чаддаг хүмүүс яах аргагүй хамгийн "күүл". Аливаад нээлттэй хандаж, хийж үзээгүй зүйлээ турших нь хамгийн сонирхолтой аяллын нэг. Тэд чадахгүй, мэдэхгүй зүйл гарсан ч алдаандаа харамсдаггүй. Хүн бүхэн төгс байх албагүйг тэд маш сайн мэднэ. 

#2 Тэд жижигхэн зүйлсийг ч хүндэтгэж, чин сэтгэлээсээ ханддаг.

Тэд ямар ч ажлыг хүлээж авахдаа "Хурдхан хийчихье", "Халтуурдчихъя" гэж огт боддоггүй. Харин тэд жижигхэн зүйлийг ч чин сэтгэлээсээ, хамгийн сайнаараа хийдэг тул олны итгэлийг хүлээж, бага багаар хичээсээр нэг л мэдэхэд хамгийн шаргуу, шилдэг нь болсон байдаг. Мундаг хүмүүс өрөөний яг голд нь суух ч хамгийн өндөр нь мэт санагддаг даа? Яг л түүн шиг.  

#3 Тэд эргэн тойрноо өөрчлөхийн тулд өөрөөсөө эхэлдэг.

Тэд байгаа газраа, байгаа нийгэмдээ өөрийн зүгээс чадах бүхнээ хийдэг. Тэд байрныхаа өмнөх талбайг янзлуулахын тулд СӨХ-дөө хандаж, хаа нэгтээ болохгүй зүйлтэй тулгарвал санал хүсэлт гаргаж, сонгууль болохоос урьтан нэр дэвшигчдийг судлах зэргээр өөрийнхөө оролцоог бүрэн дүүрэн хангаж чаддаг. 

#4 Тэд ганцаараа байхдаа ч аз жаргалтай байдаг. 

"Харагддаг шигээ бай, эсвэл байдаг шигээ харагд" гэх зарчмыг тэд баримталдаг. Тэд ганцаараа ч, бусдын дэргэд ч нэг л янзаараа байдаг. Ганцаараа амттай хоол идэж, ганцаараа үүргэвчээ үүрээд л адал явдалд гарч, ганцаараа кино үзэхдээ ч тэд жаргалтай байж чаддаг. 

#5 Тэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх ёстойг мэддэг. 

Юу хамгийн гоё гээч? Өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйл. Күүл залуус хүсэл мөрөөдлөө нэг л өдөр үлгэрийн мэт биелэхийг хүлээж суудаггүй. Тэд зорилгынхоо төлөө өдөр бүр хөдөлмөрлөж, итгэлээ алдалгүй өөрийн хүчинд итгэдэг. Үүний тулд хадгаламж нээж, орлогоосоо хуримтлуулах зэргээр жижиг алхмуудаас эхэлдэг. 

#6 Тэд бусдаас өөр байхаас айдаггүй. Гэхдээ өөр байх гэж ч хичээдэггүй. 

Нас хүйс, угсаа гарал, бэлгийн чиг хандлага гэхчлэн бусдын ялгаатай байдлыг тэд хүндэтгэж, ойлгож чаддаг. Бусдын оронд өөрийгөө тавьж, тэдний өнцгөөс аливааг харахыг хичээдэг. Тиймээс өөрөө ч гоц содон байж, бусдаас ялгарах гэж хичээдэггүй. Харин үнэхээр өөрийнхөөрөө байхдаа "өөр" байхаас санаа зовдоггүй.

#7 Тэд амьтанд, байгальд, эргэн тойрондоо хайртай. 

Тэд бусдаас эхэнд ирээд цэцгээ усалж, ачаатай яваа хүнд хаалга онгойлгож, газар унасан хэн нэгний хогийг чимээгүйхэн аваад л хогийн саванд хийчихдэг. Үүнийгээ хэн нэгний төлөө бус зүгээр л хүссэн учраас хийдэг. Зүгээр л хүссэн учраас чимээгүйхэн сайн үйл хийж, зүгээр л хүссэн учраас хэн нэгэнд нууцхан тус хүргэдэг. Хэн ч хараагүй байхад ч тэд хамгийн "күүл" нэгэн байдаг. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
32 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
21
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.05.10 66.181.161.93

Үнэхээр күүл шүү ххэ

0 Хариулах