Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сүргээрээ ууланд бүгж, зээр, тарвага барьсан 157 золбин нохойг устгажээ


Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин нохойны устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд “ӨЛТЭ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохой устгасан. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” ХХК хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдын заасан чиглэл болох Майхан толгой, Яргайт, Гоодойн ам, Шаргаморьт, Эрдэнийн амралт, Бэлх, Сэлхийн зуслангаас 40 золбин нохой устгав.

Түүнчлэн тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл” ХХК, “Ихбудаг атүк” ХХК-ийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгалаа. Тавдугаар сарын 3-нд “ӨЛТЭ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгав гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2021.05.05 150.129.140.139

teneg sdakuud ve nohoi chin chononoos uuseltei chono sureglej an hiij amidardag gedgiig meddeggui yum bhdaa baigaliin huuliig oilgodog boloosoi

1 Хариулах