Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо


Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. 100 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм. Уг арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо,  АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байранд орж байна. Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дунд нобелийн шагналтан 2, олон тооны Пулитцерийн шагналтан байдаг юм.

Өмнөх хамтын ажиллагааны тухайд гэвэл АНУ-ын Жорж Мейсоны их сургуультай ШУТИС хамтран ажиллахаар болж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Жорж Мейсоны их сургуульд суралцах оюутнууд 5 мянган долларын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ суралцаж эхэлсэн хоёр дахь улирлаас 12 хүртэлх мянган долларын хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Харин хоёр дахь хамтын ажиллагаа Канзас хотын Миссуригийн их сургуультай эхэлсэн бөгөөд ЕБС төгссөн сурагчид хэлний шалгалтаа амжилттай өгч чадвал 8500 долларын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Агиймаа 2021.05.07 103.212.119.88

сайд мундаг байна шүү! Ажилаа хийж чадаж байна. Амжилт хүсье!

0 Хариулах