Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхэд 14 насандаа хамгийн ихээр сэтгэл гутралд өртдөг


Их Британийн Ливерпүүл хотын Их сургуулийн судлаачид 10 мянга гаруй өсвөр насны хүүхдэд судалгаа хийжээ. Судалгаагаар 14 насанд илэрсэн сэтгэл гутралын шинж тэмдэг насанд хүрсэн хойно нь ч урт хугацаанд үргэлжлэх магадлалтайг тогтоосон байна. Судалгаанд оролцсон 14 настай 4 охин тутмын 1 нь, 10 хөвгүүн тутмын 1 нь тодорхой хэмжээний сэтгэл гутралтай байжээ. 14 настай хүүхдүүдийг бусад насны хүүхдүүдтэй харьцуулбал хамгийн ихээр стресстэж, сэтгэл санаа нь тогтворгүйтэж, гутарч, өөрийгөө голж, ганцаардаж, нойргүйтдэг байна. 

Судалгааны ахлагч, доктор Правита Патали өсвөр насныхны талаарх дараах баримтуудыг дурджээ. 

-Охид хөвгүүдээс илүү их стресстэж, хямардаг ч түүнээ бусадтай чөлөөтэй ярилцдаг. Харин хөвгүүд ярилцдаггүй.
-Эцэг эхчүүд хөвгүүдээсээ илүү охидтойгоо ярилцах цаг гаргадаг.
-14 настай хүүхдүүд найз нөхөд, гэр бүл, нийгэм, эдийн засгийн хүнд байдлыг өөртөө хүндээр тусгаж авдаг.
-Өнгөт арьстай болон үндэсний цөөнх хүүхдүүд хамгийн их сэтгэл гутралд автдаг.
-Ганц бие ээж/аавтай хүүхэд удаан хугацааны сэтгэл зүйн дарамттай байх тохиолдол их. 10-аас дээш насанд эцэг эх нь салсан хүүхдүүд сэтгэл гутралд өртөх магадлал 16 хувиар өндөр байдаг.
-Судалгаанд оролцсон ихэнх насанд хүрэгчдийн сэтгэл гутралын шинж тэмдэг 14 наснаас нь эхэлсэн байжээ. 

Image result for 14 age mental illustration

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд охиддоо анхаарал тавьдаг ч хөвгүүдээ төдийлөн хайхардаггүй нь хөвгүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг аж. Судалгаагаар энэ насанд эцэг эхчүүд хүүхдээ хангалттай том болсон гэж үзээд, анхаарал халамж тавихаа больдог нь хүүхэд өөрийн сэтгэл зүйгээ нээхэд хаалт болдгийг онцолжээ. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ 14 насанд нь болон доорх шинж тэмдэг илэрсэн аль ч үед нь онцгойлон анхаарч, хөвгүүдээ охидынхоо нэгэн адил сонсож, ярилцаж, ойлгож байхыг судалгааны баг зөвлөжээ.

Өсвөр насны сэтгэл гутралын үеэр дараах шинж тэмдгүүд илэрнэ:

-Уйтгар гунигтай байх
-Итгэл найдваргүй санагдах
-Өөртөө итгэлгүй болох
-Айдас, эргэлзээнд автах
-Өөрийгөө зовж буйгаар мэдрэх
-Шийдвэр гаргаж чадахгүй болох
-Баяр хөөртэй байж чадахгүй болох
-Нойргүйдэж, бие тамирдах
-Өөрийгөө өвтгөхийг хүсэх
гэх мэт. Өөртөө болон хайртай дотны хүмүүстээ анхаарал тавьж, шүүмжлэхээс урьтан ойлгохыг хичээгээрэй.

 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
Уржигдар
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.