Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Туул голд нутагшуулж буй минж дөрөв ихэрлэжээ


Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д  өнөөдрийн байдлаар 44 бодгал минж бойжиж буй бөгөөд энэ жилийн шинэ төл хүлээн авах ажил үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 1 бодгал минжнээс анх удаа 4 ихэр төл авсан үйл явдал тохиолоо. Энэ нь ховор тохиолдол бөгөөд идэш тэжээл амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн аж. Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байна. 

Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн 9 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Туул голын эх болон Заан, Тэрэлж голуудад нийтдээ 57 бодгал минжийг нутагшуулж, үр дүнд хяналт тавьж байна. 

ЗурагТайлбар




“Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны төвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг билээ. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. 

Цаашид Туул голын эх болон түүний цутгал голуудад минж нутагшуулж, байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсч үржих нөхцөл бүрдэх тул Нийслэлийн Байгаль орчны газраас минж үржүүлэх, нутагшуулах ажилд онцгойлон анхаарч, олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.