Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онцлох уран бүтээлч: Tenne, Amra, 290


Сүүлийн үед шинэ уран бүтээлээ туурвин, өвөрмөц содон өнгө төрхөөрөө ялгарч буй дараах 3 уран бүтээлчийг энэ удаа онцолж байна. Залуу уран бүтээлч болон тэдний шинэ уран бүтээлийг залууст түгээхэд UB.LIFE үргэлж нээлттэй байх болно. 


#1 Amra

Өвөрмөц дуу хоолой, өнгө төрхөөрөө танигдаад буй Amra буюу А.Амаржаргал дууныхаа үгийг ихэвчлэн англи хэлээр өөрөө зохиож, дуулдаг уран бүтээлч юм. Өнгөрсөн онд 17 бие даасан дуу бүхий "Never" нэртэй анхны цомгоо гаргасан. Түүнийг бид "Take Me There"-ээр сайн мэдэх бөгөөд уг уран бүтээл нь youtube сувагт 4 сая гаруй удаа тоглогдож, Apple Music сүлжээний Монгол дахь чартыг удаа дараа тэргүүлжээ. Тэр хамгийн сүүлийн "Close to You" дууныхаа үгийг ч өөрөө бичиж, найруулжээ. Эл дууны зураг авалтын хийц, уран бүтээлийн багийг онцлууштай. 

Онцлох уран бүтээл: 

#2 290

290 буюу рэппер, үг зохиогч М.Төгөлдөрийн 168, Baatarfly нартай хамтарсан "Hungun", Chill with Yavuuhulan-тай хамтарсан "Be my summer” уран бүтээл нь залуусын дунд шинэ уур амьсгал, өнгө төрх авчирсан өндөр хандалттай уран бүтээлүүд болсон. Тодорхой төрөл жанрт баригдахыг хүсдэггүй 290 сүүлийн нэг сарын дотор л гэхэд 3 шинэ уран бүтээл туурвижээ. 

Онцлох уран бүтээл:


#3 Tenne

Tenne (Г.Тэнүүн) нь 2 бүрэлдэхүүнтэй "Punk and Rap" хамтлагийн гишүүн бөгөөд сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлээ эрчимтэй туурвих болсон дуучин, бүжигчин, артист юм. Түүний 2020 онд цацсан анхны бие даасан уран бүтээл болох "Уул" сингл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уг дууны шүлгийг онцлон чагнууштай...

Онцлох уран бүтээл:


Өөрийн санал болгох залуу уран бүтээлчээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.05.14 122.201.22.235

Tuug 18 B soul Mo'G

0 Хариулах


Зочин 2021.05.11 66.181.181.17

youungmb sonirholtoi yrtonts bnlee

0 Хариулах


thunder=shiteater 2021.05.11 202.9.46.163

not thunder

1 Хариулах


enjii 2021.05.10 192.82.76.244

saffron bane ❤️❤️

0 Хариулах