Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өөр гоо үзэсгэлэн: Албинизм


Албинизм нь 20 мянган хүн тутам нэг тохиох магадлалтай генетикийн нэн ховор эмгэг юм. Арьс, үс, нүдний өнгийг бүрдүүлэгч меланин гэх будагч бодис биед дутагдсанаас эсвэл огт байхгүйгээс албинизм үүснэ. Албинизм нь латин хэлээр "цагаан" гэх утгатай бөгөөд ийм эмгэгтэй хүмүүс харааны бэрхшээлтэй боловч бие махбод, оюун санааны хувьд эрүүл хүмүүс юм. 

Өнөө цагт хүн төрөлхтөн олон төрлийн ялгаатай гадаад төрхийг хүлээн зөвшөөрөх болсон ч албинизм эмгэгтэй хүмүүсийг Ази, Африк тивд ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлох явдал оршсоор байна. Хятад улсад л гэхэд албинизмтай хүүхдүүдийг төрөлхийн хараагдсан, "үйлийн үрийн илрэл" хэмээн үзэж, төрөхөөс нь өмнө амийг нь таслах, асрамжийн газар өргүүлэх тохиолдол маш их байдаг аж. Шюели охин тэдний нэг бөгөөд одоогоос 16 жилийн өмнө Хятадад төрсөн ч эцэг эх нь төрмөгц нь орхижээ. Харин гурван настайд нь Голланд гэр бүл өргөн авснаар тэдний гэр бүл Нидерланд руу нүүж, өвөрмөц содон дүр төрхтэй охин 11 настайгаасаа загвар өмсч, улмаар Vogue сэтгүүлийн модель болж, дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажиллах болжээ. Тэр энэ тухайгаа BBC-д ярилцлага өгч, "Орхигдсондоо огт шархалдаггүй. Харин ч шинэ хувь заяаны эхлэл болсонд талархдаг" хэмээжээ. 

Шюелигийн нүд гэрэлд маш эмзэг тул зураг авалтын үеэр ихэвчлэн нүдээ аньдаг гэжээ. "Хүмүүс нэгнээ зүгээр л бусдаас өөр байсанд нь "хараагдсан" хэмээдэг зүй бус ойлголтыг өөрчлөхийг хүсдэг. Албинизмтай хүмүүс ч хайрлаж, хайрлуулахаар энэ амьдралд ирсэн. Хүн бүхэн нэг л хүсэлтэй".

Түүний Vogue сэтгүүлтэй хамтарсан гэрэл зургуудыг хүргэж байна. 

Эх сурвалж: Boredpanda

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.