Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гэр бүлийн өдрөөр хүүхэдтэйгээ хамт үзэх 14 "ХӨӨРХӨН" КИНО


Та хүүхдийнхээ ямар агуулгатай кино бичлэг үзэж, юунд дурлан шохоорхож буйг хэр их анзаардаг вэ? Тэдэнтэй дуртай зүйлийнх нь талаар ярилцаж, оюун бодлыг нь хуваалцах цаг гаргадаг уу? Заримдаа бага насны хүүхэд ч гэсэн сэтгэл зүйн хямралд орох тохиолдол байдаг гэнэ. Тиймээс цар тахлын үед гэртээ хоригдон суугаа “бяцхан иргэд”-ийн сэтгэл санааг дэмжих нь чухал юм. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт кино үзэх, ном унших болон хамтран ярилцах нь тэдний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг гэжээ. 

Дашрамд дурдахад, тавдугаар сарын 15-нд олон улсын гэр бүлийн өдөр тохиодог. Энэ жил уг өдөр бямба гарагт тохиож байгаа учраас хүүхдүүдтэйгээ хамт үзэж болох өхөөрдөм, сургамжтай кинонуудыг бид санал болгож байна. Мөн киногоо сонгохдоо насны ангиллыг нь анхаараарай.   

 Abominable 2019 | 8+

Энэ хүүхэлдэй нь гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой бүтээлийн нэгээр шалгарч байсан удаатай. Эл бүтээлд нөхөрлөлийн үнэ цэнийг хөгжилтэйгөөр харуулахын зэрэгцээ уй гашууг даван туулахад цаг хугацаа хэрэгтэй гэсэн агуулгыг бяцхан үзэгчдэд давхар хүргэх болно.

    Trolls World Tour 2020 | 5+ 

Энэхүү хүүхэлдэйн кинонд зургаан өөр төрлийн овог аймаг гардаг бөгөөд тэд бүгд өөрсдийн гэсэн хөгжмийн урсгалаар амьсгалдаг. Рок хөгжмийн хатан хаан бусад хөгжмийн төрлийг устгах гэж оролдох ч дуу хөгжим гэдэг бүгдээрээ нэгэн зүйлийг дуулах бус өөрсдийн онцлогт үнэнч байх явдал гэдгийг киноны төгсгөлд харуулдаг. Классик, техно, поп, рок, фанк болон кантри хөгжмийн ялгааг хүүхдүүд сонирхолтой байдлаар ойлгуулахад тус болно. 



Эдгээр кинонууд Юнивишний "Toki-той кино" цэсэнд бэлэгтэй, урамшуулалтай байрласан тул та яг одоо ч үзэх боломжтой юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

  We Bare Bears: The Movie 2020 | 8+

Хүүхэд багачуудаас гадна томчууд хүртэл шимтэн үздэг хөөрхөн цуврал бол "We Bare Bears" юм. 2020 онд гарсан энэхүү бүрэн хэмжээний хүүхэлдэй нь бага зэрэг улс төрийн агуулгатай бөгөөд хоорондоо тэс өөр хэрнээ сайн найзуудын адал явдал хэрхэн өрнөхийг үзээрэй.

100% Wolf | 8+

Бага насны хүүхдийн мэдэрч болох уйтгар гунигийг уг хүүхэлдэйн кинонд харуулжээ. Гол дүр болох Фредди нь эцгээ цаг бусаар алдаж, бусад нохойд дээрэлхүүлж буй дүр зургууд гарна. Үргэлж гэрэл гэгээтэй зүйлсийг хүүхдэдээ үзүүлж, нийгмийн хар бараан байдлаас холдуулах нь тийм ч зөв биш юм. Харин тэдэнд бодит амьдралын талаар бага ч болов ойлголт, төсөөллийг өгснөөр бусдыг ойлгодог, нинжин сэтгэлтэй хүн болон төлөвшихөд түлхэц болно.   

    Maya the Bee: The Honey Games 2018 | 5+ 

Маяа бол адал явдал эрэлхийлэгч бяцхан зөгий юм. Түүний аялал зүрх сэтгэлээ дагахын чухлыг болон хүн бүхэнд адил тэгш хандах ёстойг харуулдаг.

    Mulan 2020 | 13+

Дайны баатар болж, эх орноо аварч буй тэрслүү охины тухай түүх тийм ч олон биш юм. Энэхүү киног аавууд охидтойгоо хамт үзэхийг зөвлөж байна. Уламжлалт айлд төрсөн Мулан охин хэрхэн өөртөө үнэнч байж, зүрх сэтгэлээ даган явж буйг сонирхоорой. 

    Sonic the Hedgehog 2020 | 6+

Соник гэх супер хурдтай цэнхэр өнгийн зараа нь 1991 онд гарсан видео тоглоомын гол дүр юм. Түүний тухай цуврал хүүхэлдэйн кино анх 1996 онд хийгдэж байжээ. Харин өнгөрсөн жил гарсан бүрэн хэмжээний кинонд нь жүжигчин Жим Керри эсрэг талын дүрийг бүтээсэн нь олны сэтгэлд ихэд хүрчээ. 

    Onward 2020 | 10+ 

Ид шидийн гэмээр ертөнцөд үйл явдал нь өрнөх энэхүү хүүхэлдэйн кинонд өөртөө итгэх итгэл болон бусдын баяр хөөрийг хуваалцаж хэцүү үед нь тус дэм болохын чухлыг харуулсан байна.

    The Adventure of A.R.I – My robot friend 2020 | 6+ 

Хүүхдэдээ орчин үеийн техник технологийг сонирхуулахыг хүсэж байвал энэхүү киног хамт үзээрэй. Тус хүүхэлдэйд Ари гэх нөхөрсөг роботыг аврахаар явж буй хүүгийн тухай өгүүлдэг.

  Scooby-Doo! The Sword and the Scoob 2021 | 7+ 

Хүн бүхний хүүхэд настай холбогдох Scooby-Doo цувралын анхны кино 1969 онд гарч байсан. Түүнээс хойш тухайн цувралтай холбоотой 100 гаруй дэлгэцийн уран бүтээл үзэгчдийн хүртээл болжээ. Та бүхэнд нээлтээ хийгээд удаагүй байгаа хамгийн сүүлийн бүтээлийг санал болгож байна.   

    Two Buddies and a Badger 2015 | 8+ 

Норвеги хөгжимчдийн 1990 онд бүтээсэн хүүхэлдэйн дүрүүдээс сэдэвлэн энэ киног бүтээсэн байна. Норвегийн Бэргэн хот руу явж буй хоёр хөгжимчин найзын адал явдлыг харуулах аж. Адал явдал, дуу хөөрөөр дүүрэн бүтээл нь таны хүүхдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

    Spider-Man: Into the Spider-Verse 2018 | 10+ 

Хүн аалз бол хүүхдүүдийн хайртай дүр билээ. Хотоор дүүлэн нисэж, хүмүүсийг аварч, муу залуусыг шийтгэх баатарын түүхийг бяцхан хөвгүүдтэйгээ хамт үзээрэй. 

    Bigfoot Family 2020 | 7+ 

Байгаль орчныг сүйтгэж буй хүмүүсийн үйлдлийг тод томруунаар харуулдаг бүтээл. Хүүхдэдээ хог хаяж болохгүй хэмээн хэчнээн удаан хэлсэн ч үгэнд тань ордоггүй бол өөрийнх нь үзэх дуртай киногоор дамжуулан ойлгуулж яагаад болохгүй гэж?   

    Cats & Dogs 3: Paws Unite 2020 | 5+ 

Нохой болон муурын ертөнцийн тухай сонирхолтой түүхийг өгүүлдэг цуврал киноны 3 дугаар анги гарчээ. Энэхүү киног үзсэний дараа хүүхэд тань тэжээвэр нохой авч өг хэмээн шалж магадгүй юм.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.