Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа


Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд шагнал гардууллаа. Хотын дарга арга хэмжээг нээж “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт. Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна” гэж ярилаа. Мөн энэ хүнд үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тэр дундаа сувилагчдадаа талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсэж, Засаг даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Алтангадас одонгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Авирмэдийн Наранцэцэгийг шагналаа. Мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн батламжийг зургаан хүнд олгосон. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл, Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн  Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарт гардуулсан юм.

ЗурагТайлбар






Түүнчлэн эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр шагналаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.