Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа


Чи түүнийг ном унших дуртайг л мэднэ. Өөр сонирхлыг нь мэдэхгүй гэж бүү санаа зов. Болзоонд урихад энэ л шалтаг бидэнд хангалттай! Чимээ шуугиан, хүн ихтэй газраас илүү доорх нууцхан хөөрхөн санаанууд танд тусална. Хамтдаа номын дэлгүүр орж, номын тухай ярилцаж, Төв талбай дээр зохиогдож буй Номын баярт очих энгийн санаануудыг ч бодолцоод үзээрэй. 

#1 Сохор ном

Түүнтэй ярилцан, өөр өөрийн сонголтоор нэг нэг номоо солилцон уншихаар тохиролцоорой. Өөр өөрийн хамгийн дуртай, сэтгэлд хоногшсон номоо нэгэндээ уншуулна гэсэн үг. Ингэхдээ тухайн номоо ямар ч шалтаг хэлэлгүй тохирсон хугацаанд уншиж дуусгах болзолтой. Номоо солилцохдоо кофе шопт уулзан тухайн ном яагаад сэтгэгдэл үлдээсэн гэх мэтээр халуун дулаан яриа үүсгээрэй. 

#2 Нууцлаг захидал

Хамтдаа аль нэг номын дэлгүүрт ороод өөрсдийн хамгийн дуртай номынхоо завсарт нууцлаг захидал бичиж үлдээгээрэй. Байзаарай! Номон дээр биш, өөр цаасан дээр бичнэ шүү! "Энэ ном миний амьдралын ... үед" гэх мэтээр дуртай номыг чинь хайрлан унших дараагийн хүнд та хоёрын захидал очно гэж бодоход л догдлом биш гэж үү? 

#3 Миний ном, чиний ном

Номын тавиур болон өөр өөрийн номын сангаа хуваалцангаа аль нэг ном давхцаж буй эсэхийг магадлаарай. Тэгээд ижилхэн ном байж таарвал түүнийгээ солилцоно. Би хувьдаа номон дээрээ их бичиж тэмдэглэж, "салбайлгаж" унших дуртай болохоор яагаад ч юм ном бүр хүн хүний гарт очихдоо өөр өөр мэдрэмж тээдэг мэт санагддаг юм. Та хоёрт нэг ижил ном байх ч, нэгнийхээ уншсан номыг л уншина гэсэн үг. 

#4 Номын санд болзох уу? 

Оюутан байхдаа байнга суудаг байсан номын сандаа болзвол гоё доо? Тэгээд нэгэндээ дуртай номоо сонгож өгөөд, тарахдаа номын сангийн цайны газар ч орж болох юм.

#5 Ном минь, хэзээ нэг өдөр уулзъя

Хэрвээ үнэхээр "романтик" кинон дээрх шиг үйлдэл хийхийг хүсвэл гудамжны номын худалдаанаас нэг ном худалдаж аваад, дээр нь нэгэндээ зориулан үг бичээд огт танихгүй хүнд зараарай. Хэзээ нэгэн цагт тэр номыг хаа нэгтэйгээс олж хараад тухайн үгийг унших ч юм билүү?

#6 Уул + Ном = Төгс болзоо

Зуны дулаахан өдөр хамтдаа номоо цүнхлэнгээ ууланд гараарай. Чийг нэвтэрдэггүй гудас, нарны шүхэр байхад л тухтайхан "уншлагын бүс" бий болчихно.

 ... гэх мэтчилэн хамтдаа хийхийг хүссэн зүйлдээ "ном" нэмэхэд л та хоёрын болзоо сонирхолтой болох болно. 

Хамгийн их уншилттай
1
2021.05.19
Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА
2
2021.06.12
Канье өөрт нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн Кардашианы эгч дүүсийг 'unfollow' хийжээ
3
2021.06.04
Хар тамхи зарсан хэргээр шүүхэд дуудагдсан залуу 16 жилийн дараа хуульч болон эргэн иржээ
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Хуучны сурах бичгүүд жендерийн мэдрэмжгүй болохыг тогтоож, хэрэглээнээс гаргажээ
2
4 өдрийн өмнө
Хямд зардлаар номын тавиураа шийдсэн 30 САНАА
3
4 өдрийн өмнө
Танилын хүрээгээ тэлмээр байвал эхлээд “Би яаж туслах вэ?” гэж бод, үйлд
санал болгох
1
11 цагийн өмнө
"Зөв хүнтэйгээ буруу цагт учирсан" хүний л ойлгох 14 МИЙМ
2
13 цагийн өмнө
Нарциссизм | Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх өвчин юунаас үүдэлтэй вэ?
3
13 цагийн өмнө
Хүний сэтгэлийн 4 бэрхшээлд хариулт өгсөн СТОЙК ҮЗЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.