Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хуучны сурах бичгүүд жендерийн мэдрэмжгүй болохыг тогтоож, хэрэглээнээс гаргажээ


АНУ-ын Виржиниа Их сургуулийн судлаачид 10 улсын XX зуунд хэвлэгдсэн ч одоо хүртэл ашиглалтад байгаа 5600 гаруй Ерөнхий Боловсролын сургуулийн сурах бичигт судалгаа явуулж, сурах бичгүүд жендерийн тэгш эрхийг зөрчиж буйг тогтоожээ. Сурах бичгүүдэд эрэгтэй хүн, эрэгтэй хүүхдийг голчлон дүрсэлснээс гадна, эмэгтэй хүнийг зөвхөн гэр ахуйдаа анхаарч, хүүхдээ асарч буйгаар тусгасан нь өнөөгийн нийгэмд хүйсийн тэгш бус байдлыг бий болгож байна гэж үзжээ. 

Бага сургуулийн хүүхэд ойролцоогоор 32 мянган хуудас сурах бичиг уншиж, танилцдаг бол тэдгээр сурах бичигт эрэгтэй хүний дүр эмэгтэйгээс 1.6 дахин их дүрслэгдсэн байна. “Сурах бичиг дээрх дүрслэлүүд хүүхдэд багаас нь далдаар нөлөөлж, хүйсийн тэгш бус байдлын талаар ухагдахуун өгч байна. Бид хуучны сурах бичгээр ирээдүйгээ хүмүүжүүлэх аргагүй болжээ” гэж судлаач Рэй Лессер Блүмбэрг мэдээлжээ.

Textbook showing gender stereotypes

Textbook showing gender stereotypes in DR Congo

Танзани улсын сурах бичигт эрэгтэй хүн мөнгө олж, эмэгтэй хүн хүүхдээ асрах ёстой мэтээр дүрсэлсэн бол мөн л “Эр хүн мөнгө олж, эмэгтэй хүн ар гэрээ авч явна” гэсэн зураг Туркийн сурах бичигт хэвлэгджээ. "Жендерийн тэгш эрх гэдэг нь эрэгтэй, эмэгтэй алинд нь ч ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг. Тэгш эрхийг хангах нь ирээдүйн зорилт болоод байна. Энэ бүхэн хүүхдийн хүмүүжлээс эхэлнэ" гэж судлаачид үзжээ. 

Textbook showing gender stereotypes in the US

Сурах бичгүүдэд өндөр боловсролтой мэргэжил болох багш, судлаач, эмч, хуульч зэрэг мэргэжлүүдэд эрэгтэй гол баатрыг дүрсэлсэн бол тогооч, зөөгч, цэвэрлэгч, гэрийн эзэгтэй, хүүхдээ асарч байгаа зэргээр эмэгтэй хүнийг дүрсэлсэн нь хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн болохыг судлаачид онцлов. 

Сурах бичгүүдэд эцэг эхийг дүрсэлсэн байдал:


Энэтхэгийн түүхийн номонд нэг ч эмэгтэйг дүрслээгүй бол Кени улсын номонд эмэгтэй хүүхэд зөвхөн хоол хийж, хүүхэлдэйн үс самнаж байгаагаар буусан байна. 

Иран улсын сурах бичгийн 80 хувь нь эрэгтэй дүр бүхий зурагтай, Энэтхэгийн сурах бичгийн ердөө 6 хувь нь эмэгтэй хүүхдийн зурагтай бол Их Британи, Хятад улсын шинжлэх ухааны сурах бичгийн 87 хувь нь эрэгтэй хүний зурагтай байжээ. 

Судалгааны үр дүнгээс хамааран зарим улсууд сурах бичгээ шинээр хэвлэжээ. Ингэхдээ дараах өөрчлөлтийг хийсэн байна.

Improved textbooks in Bangladesh and India

Бангладеш улсын сурах бичигт спортоор хичээллэж байгаа эмэгтэй хүн, аяга таваг угааж байгаа эрэгтэй хүнийг нэмж дүрсэлжээ.

Suggested changes for a textbook, with a girl and a boy on the cover doing science

Вьетнам улсын сурах бичигт эмэгтэй хүүхдийг нэмж оруулжээ. 

Suggested changes for a textbook, with a man instead of a woman performing household duties

"Гэрийн ажил зөвхөн эмэгтэй хүний ажил гэх ойлголт өнөөгийн нийгэмд байхгүй. Жендерийн тэгш байдлыг зөрчсөн өмнөх сурах бичгүүд хүүхдэд багаас нь буруу төлөвшлийг бий болгож байна" гэдгийг тэд ойлгуулахыг зорьжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
12 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.