Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хонконг залуус хувь төөргөө цахимаар мэргэлүүлэх болжээ


Шон Ченг гэх 25 настай залуу өдөр бүр үдийн хоолныхоо цагаар утсаа гарган, инстаграм руугаа нэвтэрч чат бичсэн хүмүүсийг бүртгэн авдаг байна. Тэрбээр Хонконгийн нэгэн маркетингийн компанид ажилладаг бөгөөд ажлын цаг дууссаны дараа мэргэч төлөгчийн ажлаа хийдэг гэнэ. Ченг их сургуульд байхдаа Тарот хөзөр уншиж сурсан ба саяхнаас мэргэ төлгийн бизнесээ эхлүүлжээ. Цахим орчинд живсэн өнөө үеийн залуус чухал шийдвэрийг бие даан гаргаж чаддаггүй, өөрсдөдөө итгэдэггүй болохоор л надад ханддаг байх гэж Шон ярьжээ. Түүний бизнес нэлээд амжилттай яваа бөгөөд хоёр сарын дотор нийт 80 хүнийг мэргэлж өгчээ.

Зүүн өмнөд Азийн эртний соёлд тооцогдох мэргэ төлөг нь биечлэн үзүүлдэг байснаа цахим руу шилжсэнээр гар утастай хэн бүхэн сониуч зандаа хөтлөгдөн туршиж үзэх боломжтой болжээ. Одоогийн эдийн засгийн уналт хүмүүст тодорхойгүй байдлыг үүсгэн хаа нэгтэйгээс хариулт хайх нөхцөлийг бүрдүүлж байж болох юм. 

Шон Ченг хэн нэгнийг мэргэлэхээсээ өмнө дор хаяж 45 минут бясалгал хийдэг гэнэ. Түүний дараа тухайн хүнд 9-25 долларын өртөгтэй төрөл бүрийн үйлчилгээг санал болгож, хөлсөө авсны дараа мэргэ буулган зургийг нь авч илгээх ба тайлбарыг нь хамт явуулдаг байна. Түүнийг энэ бизнесээ эхлүүлэхэд цар тахлын нөхцөл байдал ихээхэн түлхэц болсон гэжээ. Хүмүүс илүү олон цагийг цахим орчинд өнгөрөөх болсноос гадна амьдрал, хайр дурлал, ажил мэргэжлийнхээ талаар эргэцүүлэн бодож эхэлсэнтэй холбоотой байж магадгүй хэмээжээ.

Хонконгчуудын дунд хамгийн өргөн дэлгэрсэн итгэл үнэмшлийн төрлүүд нь буддизм, даосизм, Күнзийн сургаал болон христийн шашин юм. Багаасаа өвөг дээдэс, гэр бүлийнхээ нас барсан гишүүдэд хүндэтгэл үзүүлэн мөргөл үйлддэг байсан Вонг Фуны хэлснээр, хүн сэтгэлээр унаж зовлон зүдгүүртэй нүүр тулсан үедээ итгэл найдвартай болохын тулд ирээдүйн тухай мэдэхийг хүсдэг гэжээ. Энэ утгаараа мэргийг нэг төрлийн сэтгэл засал гэж үзэж болох юм.

Түүхээс үзэхэд МЭӨ 1600-1046 онд одоогийн Хонконг, Тайвань, Хятадын нутаг дахь эртний хаад, ноёд яст мэлхийн ясаар мэргэлүүлдэг байжээ. Мэргэ төлөг нь зоос шидэх, зураас зурах, хүснэгт бөглөх, хүний гарын алга болон царай төрх унших хийгээд хосуудын нийцтэй байдлыг төрсөн өдрөөр нь шинжих зэрэг олон янзаар илэрдэг. Шинэ ажилд орох уу, шинэ байшин авах уу, зүг чиг нь хаагуур бол зүгээр вэ, ингэвэл зөв үү, тэгвэл зүгээр үү? гэсэн эргэлзээн дунд бидний амьдрал өрнөнө. Харин эдгээр шийдвэрийг гаргахдаа өөртөө итгэх үү, өрөөлөөс асуух уу гэдэг тухайн хүний л шийдвэр байдаг. 

Хятад улсын хувьд 1966-1976 оны хооронд явагдсан Соёлын хувьсгалын үеэр мэргэ төлөг гэх зүйлийг "мухар сүсэг" гэж үзэн хориглосон байна. Тухайн үед Мао Зедун мэргэч, төлөгч гэх хүмүүсийг олноор нь хүмүүжүүлэх лагерьт илгээж байжээ. Өдгөө 26 настай Вонг Фун "Эргэн тойронд нэг ч зүйл тодорхой биш байх үед ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй бол мэргэлдэг хүнээс асуучихдаг, ядаж өөрийнхөө дотор ямар нэгэн зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байна" гэж ярьжээ.

Эх сурвалж: nbcnews

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
7 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.