Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Загвар өмсөгч Крисси Тейген цахим орчинд тролл хийсэндээ уучлалт хүсэв


Бүтэн сарын турш цахим сүлжээнд идэвхгүй байсан загвар өмсөгч Крисси Тейген эргэн ирж, цахим дарамт үзүүлж байсандаа бүх хүнээс уучлалт хүсжээ. Тэрбээр хувийн блогтоо "Өнгөрсөнд хэлсэн бүхэндээ харамсах харуусал минь өөрийг минь няц дарах шиг л боллоо" гэж бичжээ. 

Тейген 2011 онд 16 настай Кортни Стодденыг 50 настай жүжигчин Даг Хатчисонтой гэрлэснийх нь төлөө "Явж үхээч!" гэсэн утгатай чат твиттер хаяг руу нь бичиж байжээ. Тухайн үед Стодден түүнийг цахим дарамт учруулсан хэргээр шүүхэд өгсөн ба Тейген түүнээс уучлалт гуйж байжээ. 

Дуучин Жон Лежендийн гэргий болох тэрбээр олон нийтээс уучлалт хүсэн, "Цахим орчинд бичиж байсан зүйлсийг минь зөвтгөх аргагүй. Би анхаарлын төвд байхын тулд олны танил хүмүүсийг шоолж доромжлон маш бүдүүлэг авир гаргасан. Тэгснээр бусдад сэтгэгдэл төрүүлнэ гэж санасан дэндүү хүүхдээрээ занг минь өршөөгөөрэй. Би бол зүгээр л нэг тролл байжээ" гэж бичжээ. 

Крисси Тейген твиттерт 13,5 сая, инстаграмд 35 сая дагагчидтай бөгөөд уучлалт хүссэн бичвэрийнхээ холбоосыг бүх хаягаараа хуваалцсан байна. Тэрбээр бусад хүмүүс өөрийг нь өрөвдөн хайрлаасай гэсэндээ үүнийг хийгээгүй бөгөөд айлын эзэгтэй болж хүүхэд төрүүлэн, сэтгэл зүйн эмчилгээнд явсны дараа бүрэн өөрчлөгдөж цоо шинэ хүн болсон учраас уучлалт хүсэж байна гэжээ. 

"Бид бүгдээрээ л амьдралын хамгийн муу муухай цэгээсээ арай дээр хүмүүс байдаг. Та бүхэн намайг уучлахгүй байсан ч ядаж л хүлээн зөвшөөрч, тэвчээртэй хандана уу" хэмээн Тейген олон нийтээс хүсжээ. 

Жүжигчин Хатчисон болон Стодден нар өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулсан билээ. Түүний дараа Стодден бэлгийн чиг баримжаагаа "nonbinary" хэмээн зарласан бөгөөд энэ талаар "The Daily Beast" сайтад өгсөн ярилцлагадаа "Хүмүүс гэнэтхэн гарч ирснээ чи ийм байдалд орох ёсгүй байсан гээд нулимж эхэлдэг. Олны танил хүмүүс тоглоомын талбайд нэгнээ дээрэлхэх жаахан хүүхэд шиг л аашлах нь бий" гэж хэлжээ. 

Холбоотой мэдээлэл: Ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө "хариуцлага хүлээсэн" 5 АЛДАРТАН

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
9 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.15 192.82.70.187

Үр хүүхдээ алдчихаад тэр мөчөө зургаа даруулж постолж байсан тэгэхэд олон хүн сошиалд донтсонг нь шүүмжилж байсан санагдаж байна

0 Хариулах