Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ номонд дурлуулах 14 "сэргэлэн" арга


Хүүхдээ номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй хүн бүхэнд энэхүү аргуудыг санал болгож байна. Та хичээл зүтгэл гаргаад оролдоод үзэхэд хүүхэд тань яваандаа дэлгэц ширтэхээс илүү ном уншдаг болох болно.

Cover: m_atelier


Illustration: Eisaku


1. Сонсдог ном 

Шууд уншаад эхлэхэд бэрх байгаа бол эхлээд сонсдог ном туршаад үзээрэй.

2. Үлгэр жишээ үзүүлэх

Хүүхэд томчуудаас ихээхэн үлгэр жишээ авдаг тул та өөрөө сайн уншигч байх хэрэгтэй. Дэргэд нь та утас оролдоод л суугаад байвал хүүхдэд ном уншихын чухал, гоё сайхныг мэдрүүлж чадахгүй шүү дээ.

3. Тухтай орчныг нь бүрдүүлж өгөх 

Ном уншихад таатай, тухтай орчныг бүрдүүлж өгөөрэй. Хөглөрсөн, хүмүүс шуугилдсан орчимд хүүхэд тайван сууж уншиж чадахгүй сатаарах тул чимээ аниргүй, тухтай байдлыг нэн түрүүнд хангаарай.

4. Номын сэдэвт тааруулж орчин, нөхцөл бүрдүүлэх 

Хүүхэд тань сансар огторгуйн тухай ном уншиж байвал таазан дээрээ гэрэлтдэг од нааж, амьтдын тухай уншвал холбогдолтой зураг, хүүхэлдэй үзүүлж, түүх уншвал музейгээр дагуулж яв. Харри Поттер уншиж байгаа бол шидтэний дохиур хийж өгөхөд л хүүхэд маш их урамшина. Энэ нь хүүхдийн сонирхлыг улам их өдөөх болно. 

Illustration: Patrick Corrigan

5. Дуртай зохиолчдынх нь төрсөн өдрийг тэмдэглэ

Үүнээс гадна тухайн ном хэвлэгдэн гарсан өдөр, номон дээр гардаг онцгой баяр, өдрийг тэмдэглэх зэргээр ном, түүнтэй холбоотой зүйл чухал, хөгжилтэй, баяр бахдалтай болохыг мэдрүүлээрэй. 

6. Номыг нь уншаад киног нь үз

Уншсан номынхоо киног араас нь үзэж, кино үдэш зохионгоо хамтдаа ярилцаж байгаарай. Ямар гоё хэсгийг нь кинонд оруулахгүй орхисон байна, аль дуртай үгийг нь хэлж байна гэх мэтээр бүтээлч үзвэр хийгээрэй.

7. Номоор хүрээлүүл 

Нүдэнд харагдаад л байвал нэг өдөр барьж авах болно шүү дээ. Тиймээс номыг хүүхдийн ойр байлгаж, түүнд аль болох хүргэж, мэдрүүл. Нэг л өдөр нээгээд уншихыг оролдох болно.

8. Чангаар унших 

Юмыг чангаар унших нь цээжлэхэд туслах төдийгүй хүний сонирхлыг татах, аажмаар татан оруулахад нөлөөтэй. Хүүхэд тань сонсоод л байвал улам сонирхож, яваандаа өөрөө уншихыг хүсэх болно.

Illustration: Karen Holmes

9. Номын өдөрлөг, баяраар дагуулж яв 

Хүмүүс номыг яаж эрхэмлэж, худалдан авч, баярлан уншиж байгааг хараад хүүхэд тань урам авах болно. Аль номыг авмаар байгааг нь асууж, бүр ном уншдаг өөр хүнтэй уулзуулаад үзээрэй.

10. Зурагтай ном уншуулах, уншиж өгөх 

Нэг үлгэрээ хэд ч сонссон хүүхдүүд уйддаггүй, тэр тусмаа дуртай үлгэрээ. Тиймээс та яг тэр үлгэрийнхээ зурагтай номыг, өөр шинэ гоё зурагтай номууд авч өгч зургийг нь хараад тайлбарлан уншиж өгвөл хүүхдийн сонирхол асар их нэмэгдэнэ.

Illustration: Ema Malyauka

11. Асуулт асуу 

Хүүхэдтэйгээ номын тухай ярилцаж, юу ойлгож мэдэрснийг нь асууж, дараа нь юу болох бол, одоо яах бол хэмээн ярилцах нь уран сэтгэмжийг нэмэгдүүлээд зогсохгүй улам шимтэхэд туслах болно.

12. Урмын үг хэл 

Сайн уншиж байна, мундаг байна, ямар хурдан уншиж, яасан сайн ойлгов оо гэх мэтээр урамшуулбал хүүхэд цааш өөрийн хүслээр олон ном уншина гэдэгт итгэлтэй байж болно.

13. Бэлгээ сайтар бодож сонго 

Чихэр жимс, амттан бэлгэнд өгөхөөс илүү ном, түүнтэй холбогдолтой зүйл бэлэглээрэй. Хүүхэд тань яваандаа тийм бэлэг авсандаа маш их баярлаж, нандигнадаг болох болно.

14. Сонин, сэтгүүл, комик ч бас тус болно.

Гоё зурагтай, богино хэрнээ сонирхолтой мэдээлэлтэй сонин сэтгүүл, үйл явдал бүхий комик хүүхдийн унших хүслийг ихээр төрүүлнэ. Бага байхад авдаг байсан хүүхдийн сонин, сэтгүүлүүд намайг уншиж дадахад их нөлөө үзүүлсэн гэж би хувьдаа боддог юм. 

Та эдгээр аргыг туршиж үзээд, сэтгэгдлээ бидэнд хуваалцаж болно шүү. Хүүхэд тань номын үнэ цэнийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

Illustration: Hazel Quintanilla

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
4 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.