Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: Ковидын хуулийн ноцтой 3 цоорхой


 “Чоно борооноор” гэсэн зүйрлэлийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газарт зориуллаа. Бороо орохоор хонь хулгайлах сиймхий өлөн сааралд гардаг шиг цар тахлын үед ийм ч, тийм ч шаардлага тулгамдаж буйгаар шалтаглан татвар төлөгчдийн мөнгөнд гараа хяналтгүй дүрэх, болж өгвөл ахиухан цуслах боломж гарсаар байгааг Б.Энхбаяр анхааруулсан нь энэ.  

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 88.2 хувь нь уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ярианы хэлэнд “Ковидын хууль” хэмээн товчлон нэрлэгдсэн энэ хуулийг бид баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсоор бүтэн жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд сунгах бол дахиад зургаан сарын хугацаанд улсаараа дагах үүрэг хүлээх юм. 

“Ковидын хууль”-ийг сунгах тухайд парламентын түвшинд хэлэлцэгдэж эхэлснээс хойш Ковидын хуулийг далимдуулан улс оронд хууль бус ямар үйл явдлууд болж байгаа талаар татвар төлөгч иргэн бүрийн мэдвэл зохих гурван цоорхойг дор тоймолъё. 

  1. Төрийн албаны бүх шатанд танил талаа төрийн албаны шалгалтгүйгээр бүтэн жил томилж байна. Тогтоосон хууль журмаас гадуур ажил алба эрхлэх болсон хүний тоог 1000 хол давсан гэж албан бус эх сурвалж тооцсон нь байна. Ковидын хуулийг сунгаснаар дахиад зургаан сар далимдуулан  төрийн албанд авлигын “60 тэрбумын” схемийг нэвтрүүлэх боломж гарна. Ковидын үед төрийн албыг улам бүр чадваргүй, сул дорой болгон хувиргаж байна.  
  2. Иргэдийн Нийгмийн даатгалын сангаас ковидтой тэмцэх ажилд нэг их наяд төгрөг Засгийн газар зарцуулсан. Үүнийгээ эргүүлэн төлж чадахгүй. Гэтэл одоо Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс авах эрхийг Ковидын хуулиар далимдуулан Засгийн газар өөртөө олгуулахаар шавдуулж байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум байхаар баталсан боловч 6 дугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрчээ. Тиймээс одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт түргэн шуурхай олгох шаардлага бий болсноор тайлбарлаж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлж байгаагаар, ЭМДС-гаас вирусийн эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч нарын цалин хөлсөнд зарцуулахаар дайчлах аж. Гэтэл НДС ч, ЭМДС ч иргэдийн хуримтлал учраас төр ковидод зарцуулах гэж байгаагаа иргэдээс ядаж асуух ёстой юм. 
  3. Цар тахлын сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх зорилгоор Засгийн газраас нэвтрүүлсэн гар утасны аппликейшн бол иргэдийн хөдөлгөөнийг, хаана хэнтэй уулзсан, хавьтсаныг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хянаж, мөрдөн мөшгих тагнуулын программ юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ апп-аар хүнийг мөрдөж, мөшгих боломжтойг нотолсон бөгөөд манай улсад урвуугаар ашиглахыг хориглосон эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй.   
Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
санал болгох
1
19 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
21 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.