Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цар тахлын үеэр саятнуудын тоо улам нэмэгджээ


Ихэнх хүмүүс эдийн засгийн хямралд өртөөд буй энэ үед шинээр таван сая хүн саятан болсон гэвэл та итгэх үү? “Credit Suisse” байгууллагын явуулсан судалгаагаар 2020 онд саятнуудын тоо 5.2 саяар нэмэгдэж дэлхий даяар нийт 56.1 саятантай болжээ.

Үүний шалтгаан нь хөрөнгийн зах зээл сэргэж үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөнтэй шууд холбоотой юм. Түүнчлэн зээлийн хүү буурч, засгийн газраас дэмжлэг үзүүлснээр баялаг гэдэг ойлголт нь нийтийн салбараас илүүтэй айл тус бүрд хамаарах ойлголт болж хувирсан гэж судлаачид үзжээ. Ингэснээр өрх бүрийн хадгаламж өсөн нэмэгдэж, өрийн хэмжээ нь байх ёстойгоос буурсан учраас нийт хөрөнгийн үнэлгээ нь нэмэгдсэн байна.

Өмнө нь 30 сая доллароос илүү хөрөнгө оруулалтын сантай хүмүүсийг хэт баян гэсэн ангилалд оруулдаг байсан бол 2020 онд босго хөрөнгийн хэмжээ 24 хувиар өссөн нь 2003 оноос хойш үүссэн хамгийн хурдан өсөлтийн үзүүлэлт юм. Дэлхийн баялгийн тайлангийн шинжээч, эдийн засагч Энтони Шоррокс "Цар тахлын эхэн үед дэлхийн эдийн засаг ганхаж эхэлсэн ч 2020 оны зургадугаар сарын сүүлчээр эргээд хэвийн байдалдаа орсон. Энэ үймээнтэй цаг үед эдийн засаг тогтвортой байгаагаас гадна жилийн 2-р хагаст огцом өссөн" гэжээ. Түүнчлэн хүмүүсийн хоорондох хөрөнгийн ялгаа улам холдсон байна. 

Алсыг харахад, тодорхой хугацааны дараа зээлийн хүү өсөх ба үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч эргээд бүх зүйл хэвийн байдалдаа орох юм. 2000 онд 10,000 - 100,000 долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоо 507 сая байсан бол 2020 онд 1,7 тэрбум болж гурав дахин өсчээ. Энэ нь эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой бөгөөд ялангуяа Хятад улсын хурдацтай хөгжин цэцэглэлтээс шалтгаалж буй гэжээ. 


Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.