UBLife Logo
Дэлхий

Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ-ын харилцааны шинэ үе эхэлж байна

Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ-ын харилцааны шинэ үе эхэлж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр БНАСАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг онгоцны буудал дээр БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун гэргий Ли Соль Чжугийн хамт угтан авлаа.

Дараа нь Пёньян хотын төв Ким Ир Сений нэрэмжит талбайд хүлээн авах ёслол болж, цэргийн найрал хөгжим хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ. Мөн цэргийн сүрт жагсаал болж, ёслолын буудлага хийсэн байна.

Энэ нь БНХАУ-ын тэргүүний БНАСАУ-д сүүлийн долоон жилд анх удаагаа хийж байгаа төрийн айлчлал бөгөөд 2 хоног үргэлжилнэ.

Хоёр талын дээд хэмжээний уулзалт дээр Ши Жиньпин “Хойд Солонгостой бүх талын харилцаагаа өргөжүүлж, шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Бид бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа милитаризмыг дахин сэргээх гэсэн бүх оролдлогыг таслан зогсоох ёстой. Долоон жилийн дараа энэ сайхан Пёньян хотод ирсэндээ туйлын баяртай байна. Манай хоёр орны харилцаа шинэ үедээ орж, хоёр орны хөгжил, ард түмний аз жаргалын төлөө ажиллах болно. БНХАУ, БНАСАУ бол Коммунист нам удирддаг социалист орнууд. Манай үзэл суртал нэг. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн Хятадын Коммунист нам, Засгийн газар хоёр орны найрамдалд үнэнч байж, Ким Жон Ун удирдагчийг дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.  

Мөн хилийн боомтуудаа сэргээж, агаар, газар, усан замын харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэйг онцоллоо. Ингэснээр БНХАУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг хайхрахгүй байхаар шийджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын тэргүүнтэй уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг сөхсөн. Гэвч Ши Жиньпин Ким Жон Унтай энэ талаар огт ярихгүй нь тодорхой болжээ.  

Харин Ким Жон Ун “Манай улс Нэг Хятад гэдэг зарчмыг тууштай дэмжиж байгаа. Таны удирдлага дор Хятад улс маш их амжилт олж, үсрэнгүй хөгжлөө. Манай хоёр улс харилцаагаа улам өргөжүүлнэ. БНХАУ бол манай стратегийн чухал түнш” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...