Хөлбөмбөгийн ДАШТ дуустал ямар ч завгүй, өөр мэдээ мэдээлэл бичихгүй гэж бодож байсан маань өөрчлөгдөв. Өөрчлөхөөс ч аргагүй нь. Өнөөдөр буюу долдугаар сарын 9-нд Монголын сагсанбөмбөгийн болон спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болох гэж байна.
Жил бүр явагддаг NBA Summer league 2026 долдугаар сарын 9-19 -нд Лас Вегасын Thomas and Mack Center, Cox Pavilion ордонд болох бөгөөд зуны энэхүү уламжлалт тэмцээнд NBA-ийн бүх 30 баг оролцоно.

Багууд бүрэлдэхүүндээ НБА-д 1-2 жил тоглож буй болон драфтаар шинээр авсан тоглогчид, мөн өсөх ирээдүйтэй залуу тоглогчдоор бүрдүүлдэг. Тэгвэл Шаравжамцын Энхийн-Од буюу "Mongolian Mike" маань "Орландо мэжик" багийн бүрэлдэхүүнд багтсан.
Дөрвөн жил NCAA-ийн нэгдүгээр дивизионд тоглосон анхны монгол сагсан бөмбөгчин, NBA драфтад нэрээ дэвшүүлсэн гээд олон анхны шанг татсан, араасаа монгол сагсан бөмбөгчдийг дагуулах замыг нээсэн Энхийн-Од маань ийнхүү дахин нэгэн түүх бичих гэж байна.

NBA Summer league 2026
"Орландо мэжик" багийн тоглолтын хуваарь:
7 сарын 9-нд:
16:30 pm цагаас Cox pavilion-д
Орландо мэжик-Шарлотта хорнетс
7 сарын 11-нд:
12:30 pm цагаас Cox pavilion-д
Орландо мэжик-Майми хит
7 сарын 12-нд:
16:00 pm цагаас Cox pavilion-д
Орландо мэжик-Портлэнд трайл блэйзерс
7 сарын 15-нд:
1:00 pm цагаас Thomas & Mack center-т
Орландо мэжик-Филадельфи-76
Мөн долдугаар сарын 17-19-нд амжилтаасаа шалтгаалан хагас шигшээ , шигшээд, эсвэл нэмэлт тоглолтод оролцох юм. НБА Зуны лигийг ESPN болон Amazon Prime video шууд дамжуулан үзүүлэх юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
