Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Долдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Зуны зурхайгаа хүлээн авна уу. Энэ сард ямар чухал үйл явдал тохиолдох бол?

Хонь (3/21-4/19)

Хайр дурлалын амьдрал тань хэр байна даа? Яг л реалити шоу шиг байгаа бололтой харагдаж байна. Энэ сарын төгсгөл гэхэд та зохистой шийдвэр гаргахгүй л юм бол хөл толгой нь мэдэгдэхгүй зүйл болох шинжтэй. Долдугаар сарын 6 болон 8-нд Сугар гарагийн нөлөөнд таны хувийн амьдралд маш олон үйл явдал тохиолдож, олон ангит киноны үйл явдал шиг зүйлс болох хандлагатай. Долдугаар сарын 13-нд харин Сугар болон Ангараг гарагийн нөлөөгөөр хайр дурлалын талбар илүү чухал үйл явдлаар дүүрэн болно. Хэрэв ганц бие бол хэн нэгэн хүнтэй маш тогтворгүй боловч сэтгэл хөдлөл дүүрэн тийм харилцааг эхлүүлэх, тэр харилцаандаа гүн орох хандлагатай байна. 

Таны гэр бүлийн амьдралд харин шинэ эхлэл тавигдана. Шинэ сар долдугаар сарын 9-нд тохиох бөгөөд хамаатан садантай холбоотой сайхан мэдээ дуулдах, шинэ гишүүн нэмэгдэх зэрэг сайхан үйл явдал тохионо. Мөн та гэр орноо засаж янзлах, хүссэнээрээ өөрчлөх боломжтой болохоос гадна өөр газар ч суурьших магадлалтай. Яадаг ч байсан та илүү тухтай, аюулгүй мэдрэмж авах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: шинэ танил, хайр, дур хүсэл, тайван бус байдал, болзоо, нүүдэл суудал, гэр бүл

Үхэр (4/20-5/20)

Та энэ сард дуугүй байж чадахгүйгээс гадна хэлэх гээд чадахгүй байсан бүх зүйлээ гаргаж хэлж, ойлгуулна. Шинэ сарны нөлөөгөөр та долдугаар сарын 9-нөөс эхлэн харилцаа холбооны тал дээр хүчтэй, шийдэмгий байх нь. Хүнд хэлэх гэснээ шууд хэлж, дуу хоолойгоо хүргэ. 

Сарын төгсгөл хавьд таны зүрх сэтгэлийн асуудал чухал болно. Таныг эрхшээгч Сугар гараг долдугаар сарын 21-нээс хайр дурлалыг ивээх бөгөөд 29-нд Ангараг гараг нэмэгдэнэ. Хайр таныг зорин юу юугүй ирэх нь. Таны хайр дурлал ямар ч түвшинд байлаа гэсэн шүү. Шинэ болзоо, шинэ учрал, эсвэл хайртай хүнтэйгээ илүү бат бөх болох, болзож уулзаж буй хүнтэйгээ харилцаагаа ахиулах боломжууд гарч ирнэ. 

Мөн энэ сар карьерийн шинэчлэлээр дуусна. Долдугаар сарын 23-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр ажил мэргэжил, мөнгө санхүү хангалттай сайн байх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бичих, багшлах, ярих, шийдвэр, суралцах, хайр, үр хүүхэд, урамшуулал, нэр хүнд

Ихэр (5/21-6/20)

Долдугаар сарын 9-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр таны мөнгө санхүүгийн байдал энэ сард сайжрах шинжтэй байна. Та өөрийн авьяас чадвараа илүү ашиглаж, харуулж, цалин урамшууллаа нэмүүлэх тухайд ярилцаж болох юм. Та аль хэдийнээ өөрт чухал шийдвэрийг гаргасан байж магадгүй юм. Түүнийг дагаад орлого нэмэгдэх болно. Та ямар нэгэн сургалт, сургуульд эргээд суралцах гэж байгаа бол долдугаар сарын 23-нд тохиох Тэргэл сар таны шийдвэрт туслах болно. 

Хайр дурлалын тал дээр долдугаар сарын 13-нд, түүнээс хойш хэн нэгэнтэй харилцсан харилцан яриа таныг гарцаагүй инээмсэглүүлэх болно. Хэрэв ганц бие бол та ойр хавьд амьдардаг эсвэл ойр хавьд тань ажилладаг хэн нэгэнтэй хөгжилтэй, сонирхолтой зүйл хийж яваад танилцаж болох нь. Боломжтой хүмүүсийг анзаарч явахад огт буруудахгүй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгө, авьяас, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сургалт, сертификат, нялуун яриа, сээтгэнэл, хайрын зурвас

Мэлхий (6/21-7/22)

Долдугаар сарын 9-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр энэ сар танд цоо шинэ эхлэлийг авчирч байна. Өөрийн хийхийг хүсэж буй зүйлдээ бат итгэлтэй байж, дэлхий ертөнцөд дуулдахаар сэтгэлдээ шивнэ. Учир нь танд яг хэрэгтэй байгаа тэр тусламж заавал танд очно. Хайр дурлал, найз нөхөрлөлийн тал дээр ч танд шинэ эхлэл бий болно. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй учирч, хосууд илүү чухал, шийдэмгий харилцаанд хөл тавина.

Долдугаар сарын 6-8 гэхэд санхүү бага зэрэг гацалтад орох бөгөөд байгаа мөнгөө эрсдэлд оруулж болохгүй цаг үе тохиож байна. Таны хувьд үнэ цэн өндөр байсан зүйл тийм биш болж хувирах, гэнэтийн зүйл тохиолдох магадлал өндөр байгаа тул мөнгөө анхаарна уу. Гэхдээ аз болоход долдугаар сарын 13-наас та санхүүгээ сэргээх бүтээлч, шинэлэг санаа олж харна.

Долдугаар сарын 23-наас хойш мөн л анхаарах шаардлагатай. Та төсөөлснөөсөө ч их өр зээлтэй байж магадгүй бөгөөд гэнэтийн зарлага гарах магадлалтай. Санхүүгийн хувьд галзуу хулгана шиг л сар байх ч сарын төгсгөлд хавьгүй дээрдэнэ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: төрсөн өдөр, шинэ харилцаа, сэтгэл хөдлөл, санхүүгийн алдагдал, бүтээлч байдал

Арслан (7/23-8/22)

Хайр дурлалын тал дээр тун ойлгомжгүй, бэрх сар байж мэднэ. Долдугаар сарын 6-8 хооронд Сугар гарагийн нөлөөгөөр та хайр дурлалд хангалттай их золиос гаргаагүй гэдгээ ухаарна. Таны хийж буй бүхэн хангалттай биш байна.

Долдугаар сарын 13-нд та өөрөө зорьж хичээгээгүй байсан ч сэтгэл татам, дур булаам, сэрэл мэдрэмж дүүрэн тийм нөхцөл байдалд орно. Ганц бие хүмүүст бол гайхалтай тохиол хэдий ч хосуудад тийм ч таатай бус. Та жаахан л хазгай гишгэх юм бол харилцаагаа бүхэлд нь алдаж мэдэх нөхцөл байдалд байна. Нэн ялангуяа энэ сарын 23-нд бүх мэдрэмжийн туйл тохиож магадгүй тул болгоомжтой байна уу. Гэхдээ сарын сүүл гэхэд хайр дурлалын энэ бүх асуудал магадгүй таныг болон хайртай хүнийг тань улам бат бэх болгож магадгүй. Зөвхөн та хоёр хэр их хүсэж, тэмүүлж байгаагаас шалтгаална. 

Долдугаар сарын 21-нээс санхүүгийн том гарц нээгдэж, аз, амжилтад хүрэх маш их эрч хүч танд бий болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайрын хичээл, салалт, бизнесийн асуудал, эргэн нэгдэл, мөнгө, амжилт, амбиц 

Охин (8/23-9/22)

Та энэ сард бага багаар нийгэмд гарч, том харилцаанд хүрэхээр тэмүүлж буй жижиг мөчир шиг байх болно. Эхэндээ та бүр ичингүйрч ч мэднэ. Долдугаар сарын 9-нд сэтгэл хөдлөл дүүрэн, уян зөөлөн Шинэ сар танд нөлөөлнө. Та эцэст нь нэг танд гэр шиг санагдах тийм найз нөхөдтэй учирч мэднэ. Та өөрийн уулзах ёстой тэр хүмүүстэйгээ уулзах үедээ яагаад өнгөрсөн хугацаанд өөрийгөө барьж хорьж, нуугдсаар байснаа ч гайхах болно.

Долдугаар сарын 21-нд Сугар гарагийн нөлөөгөөр, 29-нд Ангараг гарагийн нөлөөгөөр та хайр дурлалын хамгийн онцгой содон харилцааг мэдрэх боломжтой. Таныг хэрхэн догдлуулахаа мэддэг тийм хүнтэй та эцэст нь нэг учирч магадгүй нь. Тэр хүний төлөө та хичээгээд, оролдоод үз. Хэрэв та хэдийнээ харилцаанд байдаг бол хостойгоо илүү их сайхан цагийг өнгөрүүлэх нь.

Долдугаар сарын 23-нд тохиох Тэргэл сар таны ажил болон эрүүл мэндэд нөлөөлнө. Та эцэст нь нэг маш их шахаж байсан тэр төсөл, ажлаа дуусгаж чадах нь. Үнэхээр сэтгэл тань тайтгарах болно. Бас эрүүл мэндийн асуудал байгаа бол энэ сард заавал шийдээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: найзууд, олон нийтийн харилцаа, цугларалт, уулзалт, гоо сайхан, итгэлтэй байдал, эрч хүч 

Жинлүүр (9/23-10/22)

Таны карьер шинэ түвшинд хүрч магадгүй нь. Долдугаар сарын 9-нд тохиох Шинэ сар таныг амжилтын шат өөд авир хэмээн түлхэж байна. Та шинэ бизнест хүч үзэх, эсвэл бүр цоо шинэ ажил эхлүүлэх магадлалтай. Та ямар ч шийдвэр гаргасан бай түүнийг тань од эрхэс ивээнэ. Тиймээс энэ үеийг ашиглан хөдөлмөрлөх хэрэгтэй.

Энэ сарын сүүл гэхэд хайр дурлалын асуудал чухал болж ирнэ. 7 сарын 23-нд тохиох Тэргэл сар таны хайр дурлалыг ивээнэ. Та гэнэт маш их мэдрэмж төрүүлж догдлуулсан хүнтэй учирч мэднэ. Тэр мэдрэмжийг тоохгүй байх их хэцүү байна. Ганц бие хүмүүсийн хувьд ганцаараа байх өдрүүд үнэндээ дуусаж байж ч мэдэх нь. Бүү ай.

Тэргэл сар мөн үр хүүхэд эсвэл бүтээлч байдлыг дэмжинэ. Та үр хүүхэдтэй болоход бэлэн болох эсвэл хүүхдийнхээ ямар нэгэн ололт амжилтыг тэмдэглэх тийм үе ирнэ. Бас та хичээсээр байсан төслөө дуусгаж чадна. Маш завгүй сар байх нь ээ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бизнес, зорилго амбиц, карьер, хайр дурлал, үр хүүхэд, бүтээлч байдал, сэтгэл ханамж  

Хилэнц (10/23-11/21)

Та буцаад сурах талаар бодож байна уу? Онлайн хөтөлбөр эсвэл танхим аль нь байх хамаагүй, долдугаар сарын 9-нд таны энэ талын шийдвэр маш амжилттай бүтнэ. Мөн энэ сард таны олон нийттэй харилцах харилцаа илүү баялаг болж ирнэ. Долдугаар сарын 21-нээс найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ. Мөн ганц бие хүмүүсийн хувьд найз нөхөд эсвэл зүс таних хүмүүстэй харилцаагаа илүү гүнзгийрүүлэх боломж гарч ирнэ. 

Гэр бүлийн хувьд 7 сарын 23-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр хамаатан садан, гэр бүлийн хүнээс сэтгэл хөдөлгөсөн эсвэл сандаргасан мэдээ сонсож магадгүй. Гэхдээ эерэг мэдээ голдуу байх болно. Бүр баярлаж, тэмдэглэх үйл явдал ч байж мэдэх юм.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: боловсрол, хуулийн асуудал, хэвлэл, найз нөхөд, гэр бүл, шинээр суурьших, гэр орон

Нум (11/22-12/21)

Энэ сард санхүүгийн амьдралд тань гайхамшиг тохионо. Долдугаар сарын 9-нд тохиох Шинэ сар танд том мөнгөний ажил, тэтгэмж хайрлана. Өв залгамжлал, эсвэл зээлсэн мөнгөө эргүүлж авах, бэлгэнд авах, хамтрагчийн тань мөнгө ч байж магадгүй. Мөн та мөнгө сайн олох төсөл эхлүүлж, ойр тойрны чухал хүнээс тэр дэмжлэгийг олж авна.

Сугар, Ангараг гарагийн ачаар мөн долдугаар сарын 21-нээс карьерийн хувьд өсөлт дэвшил анзаарагдана. Мөнгө, амбиц аль аль тал дээр боломж их байна. 

Энэ сарын хувьд харин хайр дурлал тийм ч чухал байхгүй. Таны хос бүх зүйл дээр тань дэмжиж, хүссэнээ олж авахад, амжилтад хүрэхэд хамгийн ихээр нөлөөлөх өндөр магадлалтай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгө, залгамжлал, карьер, амбиц, өсөлт дэвшил

Матар (12/22-1/19)

Долдугаар сарын 9-нд тохиох Шинэ сар таны хүсэж байсан тэр зүйлийг биелүүлэхэд том түлхэж болж мэдэх нь. Хэн нэгэнтэй болзож байсан бол хамтдаа шат ахиж илүү гүнзгий харилцаанд орох, сүй тавих бүр гэрлэхийг ч шийдэж магадгүй. Бас хамт амьдрахаар шийдэж магадгүй. Хайртай хүнтэйгээ цуг шинэ бүхнийг хүлээн авах цаг. Бүхнийг шинээр эхэлж, дараа нь юу болохыг хараарай. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ учрал хүлээж байна. Хэрэв та хүсэх л юм бол юу ч боломжтой.

Мөнгөний тал дээр мөн чухал сар ирж байна. Таны ямар нэгэн орлогын эх хаагдаж магадгүй ч араас нь өөр том боломж гарч ирэх магадлал өндөр. Та алдсанаасаа ч ихийг олох боломжтой байна. Ямар ч зүйл тохиолдсон мөнгө санхүүгийн хувьд та ивээгдсэн байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, гэрлэлт, болзоо, санхүүгийн өөрчлөлт, шинэ орлого 

Хумх (1/20-2/18)

Энэ сард таны хайр дурлал ёстой л зах замбараагүй юм болж байна. Долдугаар сарын 6-8 хооронд хэд хэдэн гарагийн нөлөөгөөр та стрессээр дүүрэн болно. Таны хос энх тайван байдлыг хүсэх ч та бүх зүйл зүгээр мэт царайлахыг цаашид тэвчихгүй бололтой. Та болохгүй байгаа асуудлыг гаргаж хэлэхээс өөр аргагүй болно. Гэхдээ аз болоход та энэ асуудлыг бүрэн шийдэж чадна. Долдугаар сарын 13-наас Сугар болон Ангараг гарагийн нөлөөгөөр та аливааг шинээр эхлүүлэх эрч хүчтэй болно.

Шинэ сарны нөлөөгөөр та хувиараа ажиллах, эсвэл ажлаа бүр солих зэргээр том шийдвэр гаргана. Мөн та эрүүл мэндээ сайжруулах боломжийг энэ сард эрж хайн, өөртөө анхаараарай.

Долдугаар сарын 23-нд Тэргэл сарны нөлөөгөөр та илүү эмзэг, сэтгэл хөдлөлтэй болно. Хэрэв та ганц бие бол сарын сүүлээр шинэ харилцаа эхлүүлэх боломж дүүрэн байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хосын асуудал, ганцаардал, шинэ ажил, эрүүл мэнд, сэтгэл хөдлөл

Загас (2/19-3/20)

Энэ бол таны бүхэлдээ нээлттэй байх сар. Тэр тусмаа хайр дурлал эрж буй бол юунд ч бүү санаа зов. Долдугаар сарын 9-нөөс Шинэ сарны нөлөөгөөр шинэ хайр сэтгэлийн асуудлууд эхэлнэ. Таны учирсан хүн бусдыг бодвол илүү тайван, амар, бүр танил дотно санагдана. Бас энэ сард хүүхэдтэй болох гэж оролдсон хосуудад боломж нээгдэж байна.

Мөн долдугаар сартын 21-нээс таны амьдралд хайраас өөр юу ч чухал биш болно. Болзож, уулзаж буй хүнтэйгээ шинэ харилцаа эхлүүлж, гүнзгийрэхээр шийдэж мэднэ. Хэрэв хэдийнээ хостой бол та хоёрын дунд сайхан хайр дэлбээлж байна. Сарын эцэст хайр дурлал улам ч халуухан болно. Мөн үүнтэй зэрэгцээд таны сүнслэг байдал нэмэгдэж, та янз бүрийн шийдвэр гарган, өөртэйгөө илүү ярилцах цаг үе тохиож байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хүүхэд, бүтээлч байдал, хайр, биеийн энерги

Illustrations: Olaf yen

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
16 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.