Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын эмэгтэй гишүүд: Өнөөдөр баяр наадмаас илүүтэй хүний эрүүл мэнд, амь нас чухал байна


УИХ-ын эмэгтэй гишүүд дөнгөж сая мэдэгдэл хийлээ. Тэд “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 117,963 хүн халдвартай болох нь бүртгэгдэж, 578 хүн нарс барлаа. Дэлхий дахинаа коронавирусийн нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүд бид дараах санал, санаачлагыг гаргаж байна” гэлээ. 

Тэдний УОК-т хүргүүлсэн санаачлагын нэгдүгээрт Улсын баяр наадмыг хойшлуулах санал тусгагджээ. “Хэдийгээр Ардын хувьсгалын 100 жилийн ой гэдэг бидний хувьд үнэт зүйл боловч өнөөдөр баяр наадмаас илүүтэй хүний эрүүл мэнд, амь нас чухал байгаа учраас улсын наадмыг хойшлуулна уу гэсэн хүсэлт хүргүүллээ. Ерөнхий сайд хүсэлтийг хүлээн авч УОК-оор шийдвэрлүүлэхээ мэдэгдээд байна” гэв. 

Хоёрдугаарт, ковидтой тэмцэж буй ард иргэдэд дэмжлэг үзүүлэх сан байгуулж ажиллах санал гаргасан байна. 

Х.Булгантуяа гишүүн дэлгэрүүлэн мэдэгдэхдээ “Баяр наадамтай холбоотойгоор унаач хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал яригдаж байна. Мөн наадмын ажлын бэлтгэл гээд хүмүүс хэдэн мянгаараа цуглаж цар тахлыг улам нэмэгдүүлэх магадлалтай гэж иргэд зовниж байна. Аж ахуй нэгжүүдийн ажил бизнес зогсоод байхад баярлаж наадах нь зөв зүйтэй эсэх дээр хүмүүс эргэлзэж байна. Хүүхдүүд вакцинд хамрагдаж чадаагүй байгаа энэ үед хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Нөгөөтээгүүр өнөөдөр хурдан морины сунгааны явцад хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээллүүд ирсэн байна. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс энэхүү баяр наадмыг хойшлуулаач ээ, цар тахлын нөхцөл байдлыг жаахан харзнаач ээ гэсэн байр суурьтай байна. Хүүхдүүд иргэдийн амь нас хохирох ёсгүй гэдэг байр суурийг УОК болон Засгийн Газарт илэрхийллээ” гэсэн юм. 

Цар тахалтай тэмцэхэд ар иргэдэд дэмжлэг үзүүлэх сангийн талаар Б.Баярсайхан гишүүн мэдэгдэхдээ “Бидний зүгээс иргэдийн санал санаачлага дээр үндэслэн цар тахлаас болж эцэг эхээ алдсан хүүхдүүдэд насан туршид нь дэмжлэг үзүүлэх тусгай сан байгуулахаар ажиллаж байна. Нэн тэргүүнд Хүүхдийн төлөө үндэсний фондод цугларсан 2,2 тэрбум төгрөгөөс тодорхой хувийг ковидоос болж өнчирсөн хүүхдүүд болон эм тариа хүрэлцээгүй байгаа амжиргааны түвшин доогуур иргэдэд туслахад чиглүүлж, хууль эрх зүйн талаас нь зохицуулалт хийхийг зорьж байна. Бид энэхүү санаачлагадаа түүчээ болж, өөрсдийн сарын цалингаа хандивлаж байна. Цаашид боломж бололцоо бүхий аж ахуй нэгж, иргэд энэ санд хандив өргөж, туслахыг уриалж байна” гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

pop glgnuud 2021.07.01 59.153.112.98

zsss duugui bj bsnaa humuus zagsaad irsn chin genet sn hun bolooosh zlaa

0 Хариулах