Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хятадын Коммунист Намын 100 жилийн ойгоор Ши Жиньпинийн илэрхийлсэн 3 гол 'мессеж'


Хятадын Коммунист Нам (ХКН) зуун жилийнхээ ойг энэ сарын эхэнд тэмдэглэн өнгөрүүллээ. Тэд нийгмээ хятад маягийн социализм буюу хаана ч биш зөвхөн Хятадад л байх онцгой нийгэм гэж тодорхойлдог. БНХАУ нь 1978 оноос эдийн засгаа чөлөөлж хувийн өмчийг зөвшөөрсөн ч томоохон үйлдвэрүүд болон газар нутаг нь төрийн өмч хэвээр буюу ажилчин анги тэргүүтэй ардчилсан дэглэмтэй социалист улс гэж Үндсэн хуульдаа бичсэн байдаг. Ард иргэд нь нүдэн дээр нь цэцэглэн хөгжих эх орныхоо бүтээн байгуулалтыг хараад сэтгэл хангалуун амьдрах хэдий ч нөгөө талаас эрх чөлөө, хүний эрхийн асуудлаас үүдэн олон улсад шүүмжлэл хүлээсээр байгаа юм. 

Тэмдэглэлт ойн хүрээнд 2013 оноос хойш Хятадын төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч өдгөө 68 насыг зооглож буй Ерөнхийлөгч Ши Жиньпин нийслэл хотынхоо төв талбайд цугласан 70,000 хүний өмнө эх орноо ядуурлаас гаргасан Коммунист намыг сайшаан магтаж, ирээдүйд цэрэг армиа өргөжүүлнэ гэдгээ онцлов. Ийнхүү цаг гаран үргэлжилсэн түүний ярианаас онцлох гурван санааг түүвэрлэн хүргэж байна. 

"Бид бусад улсын ард иргэдийг дээрэлхэн дарамталж, эрхшээлдээ оруулах гэсэн удаагүй, хэзээ ч тэгэхгүй. Үүний адилаар биднийг ч бас дээрэлхэн дарамталж, шахан хавчихыг хэнд ч зөвшөөрөхгүй. Хятад улсын халдашгүй дархан байдалд санаархсан хэн бүхэн 1.4 тэрбум хүний хөлс, цусаар боссон гантөмөр цагаан хэрмийг мөргөн хар толгойгоо цусаар будах болно."

Хятадын 1.4 тэрбум хүн амын 90 сая нь Коммунист намын гишүүн бөгөөд их сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн оюутан залуус сайн дураараа намд элсэж ордог байна.

"Бид Хонконг, Макао гэх онцгой бүсүүдийн автономит засаглалыг хэвээр хадгалан нэг улс, хоёр систем гэх зарчимдаа үнэнч байх болно. Түүнчлэн БНХАУ-ын бүрэн эрхт байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ Хонконг, Макаогийн нийгмийн тогтвортой байдлыг хангаж, засаг захиргааны онцгой бүсүүдийн хөгжил цэцэглэлтийг дэмжин ажиллах болно."

Хэдэн сараар үргэлжилсэн Хонконгийн бослого намжих үеэр БНХАУ Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн дагуу Хонконгоос салан тусгаарлах оролдлого хийсэн, хорлон сүйтгэх терроризмын үйл ажиллагаанд оролцсон болоод гадны хүчнийхэнтэй хуйвалдаан зохион байгуулсан хэн бүхнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр болжээ. Ши Жиньпин үг хэлэх үеэр Хонконгод бослого хөдөлгөөн дэгдэхээс сэргийлэн цагдаа нар бэлэн байдалд орсон байв. 


"Тайванийн асуудлыг шийдвэрлэж бүх Хятадыг нэгтгэх нь бидний түүхэн үүрэг даалгавар бөгөөд Коммунист намын гуйвшгүй амлалт юм. Бид "Тайванийн тусгаар тогтнол"-ын төлөөх аливаа оролдлогыг бүрмөсөн таслан зогсоох шийдэмгий алхам хийж үндэсний гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа тэмцэх болно. Хятадын ард түмэн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүсэл зориг, чадвар тэнхээг хэн ч дутуу үнэлэх ёсгүй."

Тайвань арлын захиргаа дээрх үгийг эсэргүүцсэн мэдэгдлийг тэр даруй гарган "Эх газрын Хятад эдийн засгийн хөгжилд хүрсэн ч хүний эрхийг ноцтойгоор зөрчин дотооддоо дарангуйллын систем тогтоогоод байна. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх болон хууль дээдлэх ёс нь Тайванийн нийгмийн үндсэн зарчим юм. Тиймээс ч бид "Нэг Хятад" бодлогыг эсэргүүцсэн өөрсдийнхөө байр сууринд бат зогсох болно" гэжээ. АНУ энэ асуудал дээр Тайванийн талд байгаагаас болж Хятадтай тааруухан харьцаатай байгаа юм. Ши Жиньпин "Бээжин гадаад соёлын “ариун номлолыг” хүлээж авахгүй” гэсэн нь ч АНУ-д хаягласан үг байж болох юм. 

Хүний эрхийн судлаачид Хятадын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг практикт хэрэгжих боломжгүй бөгөөд түүх соёлоо хэт дөвийлгөн, уялдаа холбоогүй тайлбарлалаа хэмээн үзэж байна. Ийнхүү ХКН 100 жилийнхээ ойн арга хэмжээг сөнөөгч онгоцны үзүүлбэр, ёслолын буудлага, эх орны сэдэвт дуу хуураар эхлүүлэн нижгэр тэмдэглэн өнгөрөөлөө. Ши Жиньпин ярианыхаа төгсгөлд ХКН-д чин үнэнчээр зүтгэхийг ард түмэндээ уриалан "Зөвхөн Социализм Хятадыг аварна. Коммунист нам үгүй бол шинэ Хятад орон гэж үгүй" гэж хэлсэн бөгөөд "Агуу сүр жавхлант нам урт удаан наслаг, Агуу сүр жавхлант ард иргэд түм бум наслаг" хэмээн яриагаа өндөрлөжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
5 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.06 66.181.161.22

Hunii yumand sanaarhahgui gsn ehnii sanaa 2 3 dahtai zorchildood bnau.

0 Хариулах


Зочин 2021.07.07 192.82.66.25

Yahav tednii huvid Hongkong, Macau, Taiwan bol uursdiih n l ym ldaa

0 Хариулах