Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фрида Калогийн сэтгэл өвтгөн, зүрх догдлуулах 19 ЭШЛЭЛ


1. "Чиний намайг гэх хайр миний чамд өгсөн хайр сэтгэлийн хэмжээнд хүрэхгүй байлаа ч надад хамаагүй. Би чамайг хайрласаар л байх болно. Чи надад хайртай юу? Үгүй байлаа ч надад хамаагүй. Би үргэлж итгэх болно. Багахан л хайртай байвал надад хангалттай"

2. "Юу ч төгс биш. Бүх зүйл өөрчлөгдөн хувьсаж, нисэн одож, үүрд үгүйрдэг"

3. "Инээд баясал амьдралын хамгийн үнэтэй зүйл"

4. "Зөвхөн өндөр уул л бусад уулсынхаа өндөр намыг мэддэг"

5. "Би өөрийгөө л зурдаг. Учир нь миний хамгийн сайн мэдэх цорын ганц зүйл би өөрөө" 

6. "Хүмүүс айдастаа хөтлөгдөн өөрсдийн баатар, бурхныг бий болгосон. Үүнийг л би илэрхийлэхийг хүсдэг. Амьдрал ба үхлийн тухай айдас..."

frida kahlo GIF

7. "Эцэг минь надад заасан бүхэн болон ээжийн минь заагаагүй бүхэнтэй би эвлэрнэ" 

8. 

Хэлэх үггүй 

Эцэс төгсгөлгүй

Чи.

Чи бүхнийг 

Хурцатгадаг.

Чи бол

Гал.

Чи миний 

сэтгэл дэх

Бүхнийг түймэрдэн шатаагч.

9. 

10. "Нэг өдрийн төгсгөлд л гэхэд бид анзаарамгүй ихээр хатуужсан байдаг"

11. "Би хэзээ ч мөрөөдөл эсвэл хар дарсан зүүдээ зурдаггүй. Би яг л өөрийгөө бодитоор буулгадаг"

12. "Би өөрийгөө энэ ертөнцийн хамгийн хачин хүн гэж боддог байлаа. Гэвч удалгүй над шиг олон хүн байдгийг мэдсэн. Тэд яг л над шиг шаналж, ганцаарддаг. Чи ч бас өөрийгөө энэ ертөнцөөс тусгаарлагдсан мэт мэдэрч байвал би яг л чам шиг нэгэн байсан гэдгээ хэлмээр байна"

frida kahlo latino people GIF

13." Би аз жаргалтай орхин явах дуртай. Тэгээд хэзээ ч эргэж буцахыг хүсдэггүй"

14. "Би өвчтэй галзуу хүн биш. Би зүгээр л шархалсан нэгэн. Зурж л байвал би амьдарсаар байх болно"

15. "Өөрийнхөө асуудал, зовлон бэрхшээлийг би өөрөө бага багаар шийдэх болно"

16. "Би яаж "Миний Диего" гэж хэлэх билээ. Тэр хэзээ ч минийх байгаагүй. Байх ч үгүй. Тэр надад биш өөртөө л харьяалагдах нэгэн"

17. "Чамайг ид шид аятай бахдан ширтэж буй нэгнийг л хайрла" (Марти МакКоннел Фридагийн тухай ийн хэлжээ)

18. "Зовлон шаналал намайг бүтээсэн"

19. "Дөнгөж сэрсэн төрхийг чинь ч хайрлах нэгэнд дурла. Дэргэд нь аюулгүй гэдгээ мэдэрдэг, өнгө зүс алдсан ч гараас чинь атгах зоригтой, тэврэлт нь биед чинь бүрэн уусан шингэдэг нэгнийг ол. Чамтай хамт бүжиглэж, нүд рүү чинь ширтэхэд яг л диваажинд очих шиг санагддаг, чамайг сонирхохоос хэзээ ч залхдаггүй нэгнийг хайрла. Дуулахад чинь сонсдог, эрх чөлөөтэй байхыг чинь зөвшөөрч, гутрахад чинь дэмждэг нэгэнд чи хайрлагдах эрхтэй. Худал хуурмагт автах үед чамд итгэл найдвар, яруу найраг, аяга кофе барьж ирдэг нэгнийг хайрлаарай"

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.